
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2025 оны долоодугаар сард орон сууцны үнийн индекс 1.31 болж, өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар өссөн байна.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувь, хуучин орон сууцны үнэ 15.0 хувиар тус тус нэмэгджээ.

Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ 5.25 сая төгрөгөөр бүртгэгдэж, 22.3 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт байв.
Харин Хан-Уул дүүрэгт 4.66 сая төгрөг болж, өсөлт нь 11.3 хувьтай байлаа. Хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт 5.53 сая төгрөгөөр бүртгэгдэж, 17.9 хувиар өссөн бол Баянгол дүүрэгт жилийн дүнгээр 19.1 хувиар нэмэгдэж, хамгийн огцом өсөлттэй дүүрэг болсон байна.
Энэ үзүүлэлтүүд нь зах зээл дээрх орон сууцны эрэлт, нийлүүлэлт, зээл болон эдийн засгийн нөхцөл байдлын нөлөөг илтгэнэ гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.






