Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Цахим сүлжээнд “Vandebo” хамтлагийн дуучин Б.Эрдэнэболд буюу Эбо, артист 113 нар нарыг Цагдаагийн байгууллагаас баривчилж байж болзошгүй бичлэг цацагдсан билээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Цагдаагийн байгууллагаас дээрх уран бүтээлчдийг баривчилсан, шалгасан зүйл байхгүй” гэв.
Мөн “Vandebo” хамтлагийн дуучин Эбо “Киноны зураг авалтын хэсгээс бусдад алдагдсан бичлэг олон нийтэд хүрч төөрөгдөл үүсгэжээ. Та бүхнээс хүлцэл өчье” хэмээн цахим хуудаснаа тайлбар оруулжээ.

Ямартай ч Эбо болон 113 нар хамтран дүр бүтээсэн киногоороо сонсогч фенүүдтэйгээ уулзах бололтой.






