
Үндэсний их баяр наадамд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Э.Батмагнай түрүүлсэн. Баянхонгор аймгаас 76 жилийн дараа төрийн наадмын түрүү бөх тодорсон түүхэн үйл явдлын ард яалт ч үгүй Монгол Улсын харцага Н.Золбоогийн хувь нэмэр үлэмж их байлаа.
Тархай бутархай нутгийн дэвжээгээ нийтгэж “НЭГДЭЛ” хэмээн нэрлэсэн нь ийнхүү эв нэгдлийн бэлэг тэмдэг, амжилтын үндэс болж өгсөн юм. Хүүхэд шиг гэнэн, итгэмтгий ч энэ бөх олон, олон аавын хүү, дүү нараа хүний зэрэгтээ болгож хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж яваа нь үнэн.


Энэ жилийн улсын баяр наадамд багийн тоглолт сайн хийсэн аймгийн бөх түрүүлэх нь нотлогдчихсон байлаа. Увс, Архангай, Булганы багийн эсрэг Н.Золбоогийн нүүсэн шатар “мад” тавьсан нь энэ.
Үргэлжлүүлээд тэр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болсон Өндөр Гэгээний 390 жилийн ойн наадамд мөн л Э.Батмагнайг түрүүлгэж чадлаа. Дандаа улмын том цолтой бөхчүүд зодоглосон эл наадмын бүх даваанд жинхэнэ гал ассан барилдаанууд болсон. Ерөнхийдөө улсын наадмаас ч чанартай болсон гэхэд хилсдэхгүй. Гэтэл наадамд түрүүлсэн бөхийн бэлтгэлийг хангуулж форумыг нь алдуулахгүй байна гэдэг чухал. Мэдээж хувь хүний ухамсар их л дээ.
Гэхдээ залуу арслангийн дэргэд байж зааж зөвлөж буй хүмүүсийг дурдахгүй өнгөрч болохгүй. Ямартай ч Э.Батмагнайгийн байнд ирсэн land 300 машиныг баяр наадмын талбайгаас унан гарч буй дүрс бичлэгийг хараад ард олон жолооч болчихож хэмээн наргиан хийж байна. Тийм ээ тэр яалт ч үгүй Э.Батмагнайгийн амьдралын “жолооч” болж таарлаа.
ТҮҮНИЙ ДҮҮ Ө.БАТЗУЛ


Түүнийг Ө.Батзул начны хамгийн ойрын хүн байсан гэдгийг та бүхэн мэднэ. Олноо бүжиглэдэг начин гэдэг нэрээр алдарсан Ө.Батзул агсан нэгэн ярилцлагадаа “Золбоо ахдаа баярлаж явдаг” хэмээн хэлж байлаа. Түүнийг өнгөрсөн дараа ч тэр орхилгүй гэр бүлийнхэнтэй нь ойр байсан юм.
MC BOLDOO Ч ТҮҮНИЙ НАЙЗ

Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн цайллагад MC Boldoo ирсэн байсан. Тэгвэл Н.Золбоо харцагын багын найз аж. Тэр найзыгаа орхилгүй мөн л их баярт авч ирсэн нь энэ байлаа. Түүний жудагтай, тусч зан чанарыг бөхийн хүрээлэл нь ч ам таталгүй ярьдаг билээ.








