
Хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ач холбогдол үр нөлөөгөөр нь эрэмбэлэх тухай авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газар баталлаа.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөгжлийн төслүүд,
Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслүүд,
2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт салбарын яамдууд дээр тусгагдсан гэх зэрэг нийт 149 төсөл байна.
Эдгээр төслүүдийг,
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Бүс нутгаар нь
- Бэлэн байдлын түвшин
- Ач холбогдлоор нь эрэмбэлэх ажлуудыг энэ өдрүүдэд Эдийн засгийн хөгжлийн яамнаас зохион байгуулж, холбогдох үнэлгээнүүдийг хийж байна.
149 төслийг эрэмбэлж буй шалгуур үзүүлэлт болон хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүйн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учралаас тодрууллаа.
Эдийн засгийн хүндрэлтэй, төсвийн орлого тасалдаж, тодотгол хийсэн энэ үед томоохон төслүүдийг хэрэгжүүлэх боломж байгаа юу?
– Хөгжлийн төслүүд дотроо 14 мега төслийг хэрэгжүүлнэ гэж зорилтоо дэвшүүлж байсан. Гэхдээ энэхүү төслүүдийг ач холбогдол, үр нөлөөгөөр нь эрэмбэлэх нь эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн үед зайлшгүй шаардлагатай байгаа.
Бид Азийн хөгжлийн банктай өнгөрсөн хугацаанд ажилласны үндсэн дээр энэ төслүүдийг эрэмбэлэх, үнэлэх аргачлалыг боловсруулсан. Энэ аргачлалын дагуу нийтдээ 4 бүлэг 14 шалгуур үзүүлэлтээр үнэлж байгаа. 4 бүлэг дотроо макро эдийн засгийн үнэлгээ хийж байна.
Макро эдийн засгийн үнэлгээ тус төсөл нь өөрөө хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан байгаа эсэх, урт хугацааны бодлого буюу эдийн засгийг төрөлжүүлэхэд ямар үр нөлөөтэй байгаа, төлбөрийн тэнцэлд үзүүлж байгаа нөлөө, мөн тус төсөл нь ажлын байр нэмэгдүүлэхэд хэрхэн нөлөө үзүүлж байгаа вэ гэдэг 4 ийм шалгуур үзүүлэлттэй макро эдийн засгийн үнэлгээ бий.
– 4 бүлэг 14 шалгуур үзүүлэлтээр үнэлнэ –
Төслийн бэлэн байдлын үнэлгээ буюу ТЭЗҮ–тэй эсэх, зураг төсөвтэй эсэх, газрын бэлэн байдалд байгаа эсэх, дэд бүтцийн асуудал нь шийдэгдсэн, Хөгжлийн жилийн төлөвлөгөөнд туссан эсэх асуудлууд байгаа. Санхүүжилтийн эх үүсвэрээрээ нөлөөллийн үнэлгээнүүдийг хийж байгаа. Үүн дотор 3 аргачлал байгаа.
1. Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн эсэх
2. Төслийн санхүүгийн тооцоолол нь бодитой байгаа эсэх
3. Хөрөнгө оруулалтын үр ашиг өгөөжийн нийтлэг үзүүлэлтийг хангасан эсэх гэсэн 3 аргачлал
Нийгмийн нөлөөллийн үнэлгээ буюу нийгмийн үйлчилгээ дэд бүтэц сайжруулах нөлөө, иргэдийн эрүүл, аюулгүй зохистой орчинд үзүүлэх нөлөө, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа эсэх гээд нийтдээ 14 шалгуур үзүүлэлтийг үнэлж байгаа.
Ингэж үнэлсний үндсэн дээр хөгжлийн төслүүд 14 мега төсөл болбол 4 төсөл нь хэрэгжиж эхэлсэн байна. Эдгээр төслүүдийг холбогдох сайд нарт ажлын хэсгүүдийг шинээр байгуулж чиглэл өгч ажилд нь оруулж байна.
Ач холбогдол өндөртэй зарим том төслүүд хэрэгжээд, гэрээ нь байгуулагдаад явж эхэлсэн. Эдгээр төслийг хэрхэх вэ?
– Ач холбогдол өндөртэй төслүүд буюу үйл ажиллагаа нь эхэлж байгаа зайлшгүй санхүүжилтийнхээ зөв схемийг бий болгох чиглэлээр ажиллах 5 төсөл байдаг.
- Тавантолгойн станц,
- Зэс боловсруулах үйлдвэр,
- Гангийн цогцолбор,
- Алт цэвэршүүлэх үйлдвэр,
- Нүүрс, хими, кокс, химийн цогцолбор. Энэ бол Улсын төсвөөс хөрөнгө, санхүүжилт шаардахгүй төслүүд юм.
Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эсвэл шууд хөрөнгө оруулалтаар, мөн гадаадын зээл, тусламжаар гэсэн олон хувилбаруудаас сонголтыг хийх чиглэлээр ажиллаж байгаа.
- Төмөр замын хил холболт,
- Газрын тос боловсруулах үйлдвэр,
- Монгол Францын хамтарсан Орано майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ,
- Эрдэнэбүрэний УЦС–ын төслүүд хэрэгжээд эхэлчихсэн явж байна.
Бэлтгэл ажлыг хангуулах буюу санхүүжилтийнхээ схемийг тодорхой болгох чиглэлээр сэргээгдэх эрчим хүчний төслүүд
- Хэрлэн тоонот,
- Орхон онги,
- Эгийн гол,
- Үндэсний хиймэл дагуул,
- Эрээн цав,
- Чойбалсан, Баруун урт,
- Бичигтийн төмөр зам гэсэн төслүүдийг бэлтгэл ажлыг хангуулахад нэлээд цаг хугацаа орно.
Дээрх 14 төслийг үе шаттай хэрэгжүүлнэ. Яам бүр дээр байгаа нийт 148 төслийг дээрх 4 бүлэг 14 шалгуур үзүүлэлтээрээ үнэлээд эрэмбийг тогтооно. Улсын жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй, зураг төсөвгүй, санхүүжилт нь тодорхойгүй, энэ 14 шалгуур үзүүлэлтээр үнэлээд үзэхээр төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлэхгүй, ажлын байр нэмэгдүүлэхгүй гэж үзвэл 0-5 оноогоор дүгнээд эрэмбэлж байна.
– “Хөгжлийн 5 жилийн үндсэн чиглэл“-ээр зарим төслүүдийг хасч, заримыг үе шаттайгаар хойшлуулна –
Ирэх намрын чуулганаар хөгжлийн үндсэн чиглэл, хөрөнгө оруулалт, татварын гэх мэт хэд хэдэн чухал хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн барих өндөр хүлээлттэй байгаа. Энэ чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?
– “Хөгжлийн 5 жилийн үндсэн чиглэл“-ийг намыр нчуулганаар өргөн барьж, хэлэлцүүлнэ. Үүнд зарим төслүүдийг хасах, зарим төслүүдийг үе шаттайгаар хойшлуулах ийм арга хэмжээг авна.
Энэ бүхний цаана хувийн хэвшил томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд, санхүүжилт татахад, дээрээс нь гадаад худалдаагаа нэмэгдүүлэхэд, экспортоо нэмэгдүүлэхэд, хувийн хэвшил илүү оролцоотой байхын тулд хувийн хэвшил дээр үүрч байгаа ачааг хөнгөлөх бодлогын дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үндсэн дээр энэ сорилтыг давж гарна.
Тэрнээс биш зөвхөн хэмнэлт хийгээд тодорхой үр дүн гарахад бэрхшээлтэй. Зөвхөн энэ захиргааны албан хаагчдыг цомхотгох, Үндэсний хороо, комисс, зөвлөлийг буулгах, хугацаандаа зарлагдаагүй тендер, төсөл хөтөлбөрүүдийг зогсоох зэргээр төсвийн Зөвхөн энэ захиргааны албан хаагчдыг цомхотгох, Үндэсний хороо, комисс, зөвлөлийг буулгах, хугацаандаа зарлагдаагүй тендер, төсөл хөтөлбөрүүдийг зогсоох зэргээр ттодотголын үеэр 2,1 их наядын бараг хэмнэлт хийлээ. Төр өөрөө дээрээсээ бүх түвшинд захиргааны албан хаагчдыг бууруулах, бүсээ чангалах бодлогыг барина.
Үүнийгээ дагалдуулаад худалдаагаа нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах ажлууд зайлшгүй хийгдэх ёстой. Энэ хүрээндээ Ерөнхий сайд Г.Занданшатарын чуулган дээр мэдээлсний дагуу “Баялаг бүтээгчдийг дэмжих” багц хуулийг намрын чуулганаар оруулахаар ажиллаж байна.
Ерөнхий сайдын захирамжаар “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсгийг байгуулж, анхны хурлаа хийсэн. Уг ажлын хэсгийн зорилго, үр дүн юу вэ?
– Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийг Тэргүүн шадар сайдаар ахлуулж байгуулаад, хурлаа хийсэн. Шийдэж болох асуудлууд байгаа. Ялангуяа төрөөс үзүүлж байгаа үйлчилгээнүүдийг хөнгөвчлөх, хууль давсан дүрэм журмуудыг цуцлах...
Өнгөрсөн хугацаанд гэхэд л 70 орчим журам цуцалчхаад байна.
Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг дээр энэ асуудлыг тодорхойлж, хугацаатай 21 үүрэг даалгавар өгсөн.
Ингээд Замын–Үүд Шивээхүрэн гээд боомтуудаар ажиллана. Нэг ёсондоо хүний оролцоо багасгая гээд цахим системээр хоорондоо мэдээллээ солилцоод чадаад байгаа мөртлөө заачихсан журам дээр нь улсын байцаагчдаа эрх өгчихсөн, улсын ахлах байцаагчдаа их эрх мэдэл өгчихсөн, бараг 113 төрлийн хүнээс хамааралтай шийдвэрийг гаргадаг байгаа тохиолдолд худалдаа экспортыг нэмэгдүүлнэ гэдэг ойлголт байхгүй.
– “Баялаг бүтээчдийг дэмжих” багц хуулийн хүрээнд өргөн мэдүүлнэ –
Дагаад өөрөө импортыг ч гэсэн хэрхэн хурдан хугацаанд дотооддоо үйлдвэрлэж чадахгүй байгаа бүтээгдэхүүнийг гаднаас оруулж ирж байгаа импортлогч нарыг хэрхэн гаалиар бараа бүтээгдэхүүнээ оруулж ирэхэд нь хөнгөвчлөх вэ, шуурхай арга хэмжээнүүдийг авах вэ, гэдэг асуудлыг зайлшгүй шийдэх ёстой.
Дээрээс нь хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд шууд хөрөнгө оруулалт гадаадын шууд хөрөнгө оруулалтаар хэрэгжинэ. 140 орчим ихнаяд төгрөгийг төсвөөс санхүүжүүлье гэж огт байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулалтаа сайжруулахын тулд Хөрөнгө оруулалтынхаа хуулийг Баялаг бүтээчдийг дэмжих багц хуулийн хүрээнд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Төсвөөс чадахгүйгээ гадны хөрөнгө оруулалт татаж л бид химйнэ шүү дээ. Гэтэл “залж авчраад заамдаж хөөдөг” зан гаргадаг тухай Ерөнхий сайд нэг удаа хэлсэн. Хөрөнгө орцуулагчдын монголчуудтай ажиллахад тулгардаг нэг айдас бол “хөрөнгө оруулагчдыг хамгаалдаггүй” асуудал. Үүнийг хэрхэх вэ?
– Хөрөнгө оруулагч нараас ирж байгаа гомдол, маргааныг шийдвэрлэх механизмыг ажиллуулж эхлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд гомдол ирүүлдэг, гомдлын мөрөөр ажилладаг тохиолдол буюу авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь тодорхойгүй явж иржээ.
Тийм учраас Эдийн засаг хөгжлийн яаман дээр хяналт хэрэгжүүлэх функцийг авснаараа хууль тогтоомж, шийдвэр биелэлт, дээрээс нь энэ хөгжлийн бодлого жилийн төлөвлөгөөг амьдрал дээр нийцэж байгаа эсэх дээр хяналт тавихаас гадна нэгэнт Эдийн засгийн хөгжлийн яаман дээр хяналт хэрэгжүүлэх функц байгаа учраас Хөрөнгө оруулалтын газартай хамтраад хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх ажил руу орж байна.
– Өнгөрсөн хугацаанд 110 хөрөнгө оруулагчийн гомдол ирээд байхад 27 шийдвэрлэгдсэн –
Энийг улс, улсаар нь гаргачихсан. Ямар харилцаатай холбоотой вэ гэдгийг нь гаргачихсан.
Тийм учраас энэ ирүүлсэн гомдлуудыг цаг хугацаанд нь шийдвэрлэх чиглэлээр зайлшгүй ажиллах шаардлагатай.
Нийт хөрөнгө оруулагчдаас ирж байгаа гомдол 65% нь уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамаарч байгаа учраас энэ гомдлуудыг шийдвэрлэснээрээ дэд бүтцийн төслүүдийг явуулах нөхцөл бололцоо бүрдэнэ гэсэн зорилготой байна.






