Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт байрлах Бага Түргэний хүрхрээг үзэж сонирхох иргэд их. Та бүхэн тус хүрхрээг үзэж сонирхон, зургаа авхуулах үед
-Хөл алдах, халтирч унах эрсдэлтэй тул анхаарал болгоомжтой байгаарай.
-Хашлага давахгүй байж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагаарай.
Мөн Хотон, Хурган нуур болон Толбо сумын нутаг дэвсгэрт орших Толбо нуур дагуу аялж, амарч зугаалахдаа:
-Тухайн газрын нөхцөл байдлыг судалж, анхааруулга зөвлөмжийг хараарай.
-Өөрийн болоод гэр бүл, хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдалд анхаарч, сонор сэрэмжтэй байгаарай.
-Нуурын усанд орохоос татгалзаж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, аюулгүй сайхан амарч, аялахыг зөвлөж байна.






