
Хотын дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
– Тавантолгой түлш ХХК-г үр ашиггүй ажиллуулж дараагийн шахаагаа хийх сонирхол Ж.Золжаргал төдийгүй олон хүнд бий. Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн ТЭЗҮ-г Ж.Золжаргал, төрсөн дүү Ж.Азжаргал, Паст Пресент Пючер нар хамтран энэ шороон даланг хийх ТЭЗҮ-г хийсэн. Ж.Золжаргалын хамтрал гурван тэрбум 480 сая төгрөгөөр ТЭЗҮ-г хийж өгөөд одоо шороон далан бусад дэд бүтцээс өөр юм үлдээгүй үр ашиггүй зүйл болсон байна.
Шороон далан болон бусад дэд бүтцэд Тавантолгой түлш ХХК 50 тэрбум төгрөг зарцуулаад байгаа үүнийг нь Төрийн Аудитын байгууллага үр ашиггүй төсөл болсон гээд дүгнэлт гаргаж акт тавьсан байна. Энэ хүмүүс аль хэдийнээ нэг тэрбум 700 сая төгрөг урьдчилан аваад салхинд хийсгэчихсэн.
Эцэст нь хэлэхэд УИХ-ын нэр бүхий гишүүд ажлаа хийгээч ээ. Би гишүүн байхдаа олон хуулийн төсөл санаачилж, олон ажлын хэсэг ахалж явсан. Би хотын даргатайгаа ноцолдож Улс төрийнхөө рейтингээ өсгөх гэж ажиллаж байгаагүй.