УНИВЕРСИАД: Ширээний теннисний баг бэлтгэл сургуулилтаа хангаж байна

Жил бүр зохион байгуулагдаж ирсэн “Бүх цэргийн наадам” маргааш 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдахаар товлогджээ.
Барилдаанд зодоглож амжилт гаргасан бөхчүүдэд”Баяр наадмын тухай хуулийн” дагуу Цэргийн цол чимэг олгох бөгөөд. Тав даван шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авах талаар Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдлээ.
Энэ улиралд Монгол бөхийн өргөөний бөхийн барилдаанд барилдаж цуглуулсан цол тус бүрийн чансааны оноогоор нь оролцуулах аж.
- Аймаг, цэргийн арслан цолтой 100 бөх
- Аймаг, цэргийн заан цолтой 25 бөх
- Аймаг, цэргийн харцага цолтой 13 бөх
- Аймаг, цэргийн начин цолтой 60 бөх
- Сумын цолтой 48 бөх цол бүрийн чансаагаар оролцуулах квот тогтоожээ.