GUYS хамтлагийн “Сургууль минь Баяртай” өнөөдөр болно

Энхтайваны өргөн чөлөөний засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 11 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
Тодруулбал, авто замын урд эгнээг тавдугаар сарын 29-ний 22:00 цагаас хааж, 30-ны 22:00 цагт нээнэ. Харин авто замын хойд эгнээг тавдугаар сарын 30-ны 22:00 цагаас зургаадугаар сарын 01-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.