
Бага хурлын бүрэнхий заалны индрээс Л.Оюун-Эрдэнэ, “Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй бол, ёс зүйн хариуцлагаа хүлээнэ” гэж мэдэгдэхдээ, мэгшин уйлж байсныг хэд хэдэн эх сурвалжууд хэлж байна.
Энэ сарын 21-ний 15.00 цагт МАН-ын Бага хурал эхэлж, өнөөдөр үүрээр 03:00 орчимд өндөрлөсөн. Хурал дээр Ерөнхий сайд хоёр удаа үг хэлсэн. Эхлээд Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны тайланг тавьж, хурлыг нээн үг хэлсэн бол үүний дараагаар Хамтарсан засгийн газрыг байх эсэх асуудлаар явуулсан санал хураалтын өмнө үг хэлж, мэгшсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн юм.
Одоогоос долоон жилийн өмнө 2018 оны идэр есийн хүйтнээр таван улс төрч нэгдэж, өөрсдийгөө “Шударга тав” гэж нэрлэж байсан. Тэдний нэг бол одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тухайн үед огцорсон, Ерөнхий сайд асан М.Энхболдын хуулийн зөвлөх Б.Гүнбилэг, Л.Оюун-Эрдэнийн хутга барьж дайрсан гэх асуудлыг дэлгэж байсан удаатай. Шударгын дүрээр Ерөнхий сайд асан М.Энхболдын ажлыг “булааж” байсан хүн өөрөө ажлаа өгөхдөө нулимс дуслуулан үг хэлсэн нь анхаарал татаж буй юм.
Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглал, “цүнх”-ний асуудал Хамтарсан Засгийн газрыг бутаргасан үйл явдал болоод өнгөрлөө.