
МАН-ын Бага хурал хуралдана. Хурлаас гарах шийдвэртэй холбоотой УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээллээ.
Тэрээр, “МАН-ын Бага хурлаас нэг шийдвэр гарна. Хамтарсан засаггүй Засгийн газраа байгуулъя эсвэл Ерөнхий сайд ажлаа өглөө гэж бодъё. Ямар ч шийдвэр гарсан парламент руу орж ирнэ. Парламент дээрээ кнопоороо тогтоон барина гэж үзээд энэ үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Сураг сонсож байгаа мөнгөний тоо замбараагаа алдлаа. Засгаа авч үлдэхийн тулд хоёр триллион төгрөг зарцуулж байгаа гэх сураг дуулдлаа. Нам нь шийдсэн хэдий ч эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Ерөнхий сайд өөрөө ажлөө өгье гэж шийдсэн ч УИХ-аар заавал хэлэлцэнэ. Тэнд кнопоороо үлдэнэ гэж сонсогдлоо. Гишүүдэд мөнгө тарааж байна гэсэн үг. Шинэ сонин зүйл биш. Өмнө нь 2018 оны Засгийн газар ч ЖДҮ-ийн асуудлаар ч ингэж байсан” гэлээ.