
Автобусны буудал, явган хүний зам зэрэг нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлж буй. Урин дулааны энэ улиралд явуулын зайрмаг, хоолны машинуудыг хэрхэх вэ, зөвшөөрөл олгох уу гэдэг нь асуулт хэвээр.
Иймд бид УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын мэргэжилтэн Н.Бумцэндээс тодруулахад, “Улирлын чанартай худалдаа үйлчилгээний байршлыг дүүргийн засаг дарга батална. Дүүрэг бүр өөрсдийн нутаг дэвсгэрт зохицуулалт хийнэ” гэв.
Бид хотын төвийн дүүрэг болох Чингэлтэй дүүргийн Засаг даргын хэвлэл хариуцсан ажилтнаас хэдэн байршилд зөвшөөрөл олгох вэ, зөвшөөрөл авах иргэн хаана хандах вэ зэргийг тодрууллаа.
Ингэхэд “Явуулын зайрмаг, хоолны машины хувьд ЧД нийт 24 хорооны Засаг дарга нар луу “Байршуулж болох боломжит байршлуудын санал”-аа ирүүлэх бичиг явуулсан байгаа юм байна. Өчигдөр /2025.05.12/ сүүлийн хугацаа нь. Ирсэн саналуудыг нэгтгээд танилцуулаад батлагдвал Байршуулах, худалдаа эрхлэх хүсэлтэй иргэдээс хүсэлтийг нь авч эхлэх юм байна.
Иймд явуулын худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдэд боломжит байршил гаргаж өгөхөөр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Одоогоор яг тэдэн байршил гэсэн тоо гараагүй байгаа” хэмээв.