Хорих ангиас оргосон этгээдийг эрэн сурвалжилж байна

Өнөөдөр өдөр 14 цагийн орчимд дөрвөн машин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарав. Тодруулбал, Баянгол дүүргийн нэгдүгээр хороо барс захын хойд замд 2025.05.10-ны өдрийн 14 цаг 05 минутын орчимд Toyota Prius alpha маркийн тээврийн хэрэгслийг 69 настай, эрэгтэй нь жолоодож яваад тусгаарлах зурвасыг давж эргэн, эсрэг урсгалд явж байсан дөрвөн тээврийн хэрэгслийг мөргөсөн осол бүртгэгдсэн. Тухайн ослыг гаргасан жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна хэмээн тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.


