
Улсын Драмын Эрдмийн театр болон Соёл Урлагийн Их Сургууль хамтран “Г.Доржсамбуугийн нэрэмжит жүжигчний анги”-д оюутан элсүүлнэ.
ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2025 оны 05-р сарын 03-аас – 06-р сарын 07-ны өдрийг дуустал
Хаана: Улсын Драмын Эрдмийн театрт
“Г.Доржсамбуугийн нэрэмжит жүжигчний анги” нь дөрвөн жилд нэг удаа элсэлт авах бөгөөд жүжигчний мэргэжлийн хичээлүүдийг УДЭТ-ын найруулагчид, жүжигчид, мэргэжлийн урлагийн байгууллагын нэр хүнд бүхий мастер багш нар зааж, ажлын байранд суурилсан бакалаврын сургалтыг зохион байгуулна.
ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР:
Ерөнхий эрдмийн болон заавал сонгон судлах хичээлүүдийг СУИС-ийн ТУС-ийн оюутнуудтай адил сонгон судалж, анги танхимаар хангагдана.
МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД:
“Жүжигчний уран чадвар”
“Дуулах ур зүй”
“Тайзны яриа”
“Бүжиг”
“Тайзны хөдөлгөөн”
“Нүүр хувиргалт” зэрэг хичээлүүд нь УДЭТ-ын төв байранд зохион байгуулагдаж, СУИС-ийн диплом, ромботой төгсөнө.
Дэлгэрэнгүй мэдээлэл: 88699189
Бүртгүүлэх холбоос: https://shorturl.at/EGnOq