Маргааш нийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн “Хонгорын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 14 км, сумын төвөөс баруун урд зүгт 11 км/ Өмнөговь аймгийн Ханхонгор сумаас Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин осолдож нэг хүн автомашины дугуйнд дарагдсан гэсэн дуудлага 05.08-ны өдрийн 01:22 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Toyota Land Cruiser” загварын суудлын автомашин осолдож иргэн Б /27 настай, эрэгтэй/ дарагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР