
Монголын Оюутны улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. ТТэмцээнд зургаан их, дээд сургуулийн 9 багийн 68 шилдэг тамирчид оролцон өрсөлдөж байна. Бид тус тэмцээнийг зорин очиж дараах мэдээ, сурвалжилгыг бэлтгэлээ.

Тэмцээний ерөнхий шүүгч М.Ганболд: Улсын хэмжээнд модон бөмбөгийн спортоор 300-400 орчим хүн идэвхитэй хичээллэдэг


-Энэ удаагийн тэмцээнд 6 их дээд сургуулиудын 9 багийн тамирчид энэ жилийн оюутны УАШТ-д өрсөлдөж байна. Энэ жилийн тэмцээн их онцлогтой болж байна гэж дүгнэж байгаа.
Өчигдрийн хувьд эхний өдөр эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлүүдийн 12 буюу 24 замын өрсөлдөөн явагдсан. Харин өнөөдөр буюу тэмцээний 2 дахь өдөр холимог улсын тэмцээн болоод Топ 16 буюу шигшээ тэмцээн үргэлжлээд оройдоо дүнгээ гаргаад шагналаа гардуулна. Дүнгээ гаргаад медалиа гардуулаад явахаар хуваарийнхаа дагуу төлөвлөгөөнд ороод ингээд явж байгаа. Энэ удаагийн оюутны УАШТ ерөнхийдөө залуу тамирчдаас маш их багаа бүрдүүлсэн байна.
Өмнөх онуудад зохион байгуулж байсан оюутны УАШТ-д Азийн аварга, дэлхийн аваргад оролцож байсан тамирчдаас бас нэлээд хэдэн спортын мастер, ОУХМ цол зэрэгтэй тамирчид оролцож байсан. Энэ удаагийн тэмцээн ерөнхийдөө их дээд сургуулиуд маань бас залуу халаа, дараагийн үеэ бэлдэж баг тамирчдаа их бэлтгэн оролцуулж байгаа. Дотооддоо оюутны УАШТ мөн холбооны цомын АШТ цаашлаад нэрэмжит тэмцээн гэсэн хуваарийн дагуу хэдэн тэмцээнүүдийг зохион байгуулж, эндээс баг тамирчдаа сонгон шалгаруулж авдаг.
Модон бөмбөгийн спортоор хичээллэгчдийн тооны хувьд идэвхтэй хичээллэж буй 300-400 хүн бий. Манайх чинь харьцангуй залуу спорт болохоор залуучууд маш их сонирхдог.
Их дээд сургуулиуд одоо сүүлийн үед маш их тамирчдаа эрүүл мэндийнх нь төлөө анхаардаг болсон байна. Баг тамирчдаа тэмцээн уралдаанд тогтмол оролцуулдаг болсон байна. Их дээд сургуулиуд бас мартаж болохгүй байх. Тэгэхээр модон бөмбөгийн спорт маань болбол өөрөө ганцаарчилсан спортын төрөл за холимог бусын төрөл данх бусын төрөл ингээд маш олон төрлөөр явагддаг байгаа.


ХААИС-ийн оюутан, Модон бөмбөгийн спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин Ж.Номинхур: Модон бөмбөгийн спорт нь маш гоё онцгой төрөл
-Би ХААИС-ийн сургуулийн 1 дүгээр шигшээ 1 дүгээр багийн тамирчин Ж.Номинхур байна. Би 2023 оноос авхуулан энэ спортоор хичээллэж эхэлсэн. Энэ удаагийн тэмцээн дээр холимог хосын төрөл болон ганцаарчилсан тэгээд талбайн цохилт гэдэг 3 төрөлд оролцож байгаа. Би модон бөмбөгийн спортын 1 дүгээр зэрэгтэй. Энэ спортоор хичээллээд 2 жил болж байгаа болохоор Олон улсын тэмцээнд бол арай гараагүй байна. Улсаас авсан медаль гэвэл оюутны улсын аваргаас 3 алтан медаль авч байсан. Модон бөмбөгийн улсын аваргаас болохоор 2 алт, нэг мөнгө, 2 хүрэл авч байсан амжилттай.


ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал И.Баярбат: Оюутан тамирчдынхаа эрүүл амьдралын төлөө манай сургуулийн захиргаанаас “Спортлог оюутан” байлгахыг зорин ажилладаг
-Жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг оюутны спортын наадам 10 төрлөөр явдаг. За эдгээр 10 төрөлтийн одоо 9 дүгээр төрөл буюу модон бөмбөгийн спорт одоо энэ удаадаа үргэлжилж байна аа. Монгол Улсын ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн ахмад багш Доктор Загас багш маань энэ үйл ажиллагаанд маш их идэвхтэй оролцдог. Өөрөө энэ спортын тамирчин хүн. Ерөнхийдөө доктор, профессор Загас багш маань тамирчин багш юм. Энэ багш маань яг энэ модон спортын төрөлд өөрийнхөө хувь нэмрийг маш их оруулж яваа. Сүүлийн жилүүдэд буюу 2002 оноос энэ спорт маань хөгжсөн гэж үзэхэд 2012, 2013 оноос авхуулаад ХААИС-ийн баг тамирчдыг ахалж орж ирснээс гадна одоо ингээд Монгол Улсын шигшээ багийг Олон улсад ялангуяа ДАШТ, ААШТ-үүдэд удирдан ахалж авч оролцуулж явж байгаад бас их таатай байдаг аа.


ХААИС-ийн Модон бөмбөгийн шигшээ багийн тамирчин Б.Мөнхтогтох: Модон бөмбөгийн төрөл нь тамирчин хүнээс онцгой ур ухаан шаарддаг спорт
-Би ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн 3 дугаар курсын оюутан. Модон бөмбөгийн шигшээ багийнхаа тамирчдыг ахлаад одоо ингээд тэмцээнд оролцож байгаа. Би анх 1 дүгээр курст орж ирээд л түүнээс хойш гурван жил тасралтгүй хичээллэж байна. Өмнө жилийн 2024 оны ДАШТ-д оролцоод ирсэн. Манай улс эрс тэс уур амьсгалтай болохоор тэгээд л дулааны улиралд бэлтгэл хийдэг.


Өнөөдөр буюу тэмцээний 2 дахь өдөр холимог улсын тэмцээн болоод Топ 16 буюу шигшээ тэмцээн үргэлжлээд оройдоо дүнгээ гаргаад шагналаа гардуулна. Тус тэмцээнийг Монголын Оюутын Спортын холбоо, ХААИС-ийн захиргаатай хамтран зохион байгуулж байна.
Энэ тэмцээнээс шалгарсан тамирчдыг Олн улс болон Ази тив, дэлхийд 2025 онд зохиогдох тэмцээн уралдаанд оролцуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

















