
“Thunderbolts” нь Marvel Comics-ээс сэдэвлэсэн 2025 онд нээлтээ хийх Америкийн супер баатрын кино юм. Marvel Studios -оос бүтээж буй 36 дахь кино юм. Уг киног Эрик Пирсон, Жоанна Кало нарын зохиолоор Жейк Шрайер найруулсан бөгөөд гол дүрд Флоренс Пью, Себастьян Стэн, Уайат Рассел, Ольга Куриленко, Льюис Пуллман, Жералдин Вишванатан, Дэвид Харбор, Ханна Жон-Камен, Дфу Луис-Дфу нар тоглосон. Зураг авалт 2024 оны 2-р сараас 6-р сар хүртэл Жоржиа муж улсын Атланта дахь Trilith Studios болон Atlanta Metro Studios-д, мөн Юта, Куала Лумпур дахь байршилд явагдсан.
Уг кинонд эсрэг баатруудын бүлэг үхлийн урхинд баригдаж, аюултай даалгаварт хамт ажиллахаас өөр аргагүй болдог.
Тус кино нь 2025 оны 4-р сарын 22-нд Английн Лондон хотын Empire Leicester-д нээлтээ хийсэн бөгөөд 5-р сарын 2-нд дэлхий нийтэд гарахаар төлөвлөж буй аж.