
2023 оны эхээр ХХБ, ТУЗ-ийнхөө шийдвэрээр нийт ажилтнуудынхаа цалингийн хэмжээг жил бүр 25 хүртэлх хувиар нэмэх болсноо нийтэд зарлаж, тус хөтөлбөр 4 жил тасралтгүй үргэлжлэхийг мэдэгдсэн. Инфляцын өсөлт хэвээр үргэлжилж, төгрөгийн ханш түүхэн цаг үеийнхээ хамгийн сулралтай, иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байгаа энэ цаг үед цалин хөлсний хэмжээ нэмэгдэх нь өрхийн амьдралын чанарт шууд хамаарах чухал асуудал. Тэгвэл Худалдаа Хөгжлийн Банк хүндхэн энэ цаг үед ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, олон улсын чиг хандлагаар ХҮН төвтэй хүний нөөцийн бодлого баримталснаар мэргэжилтнийхээ дундаж цалинг 1000 ам.долларт хүргэсэн байна. Дөрөвхөн жилийн хугацаанд цалингаа бүтэн нугалаад өсгөх боломжтой байна гэдэг банкны ТУЗ-өөс ажилтнууд, залуучууддаа өгч буй том дэмжлэг.
Худалдаа Хөгжлийн Банк сүүлийн 10 гаруй жилийн турш жил бүр цалингийн хэмжээгээ 10-30% тогтмол өсгөж, секторын хамгийн өндөр цалинтай банк болох зорилго тавьж, энэхүү зорилгодоо хүрсэн. Залуучууд олон улстай зэрэгцэх цалин хөлстэй байх нь эх орондоо ажиллаж, амьдрах итгэлийг нь төрүүлэх чухал хөшүүрэг болж байгаа нь зөвхөн банк бус Монгол Улсын хэмжээнд ач холбогдолтой юм.
Түүнчлэн ХХБ, 2020 онд 30 жилийн ойн босгон дээрээ шинэ алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, бизнес загвараа тодорхойлсон. Энэ хүрээндээ харилцагч төвтэй банк болох, олон улсын банк болох, платформ банк болох зэрэг урт хугацааны тэргүүлэх стратегиа тодорхойлон ажиллаж байгаа юм. Стратеги зорилтынхоо хүрээнд гаднын мэргэшсэн удирдлагуудыг менежментийн багтаа элсүүлж, менежментийн багаа шинэчлэн олон улсын түвшинд ажиллаж байна. Үр дүнд нь гаднын мэргэшсэн удирдлагуудаар дотоодын хүний нөөцөө сургаж чадавхжуулах, олон улсын сайн жишиг туршлагаас нь хуваалцах давуу талуудтай юм.
ХҮН ТӨВТЭЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА