
Тайландын Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн баасан гарагт эхэлсэн. Монгол Улсаас нийт эрэгтэй ес, эмэгтэй есөн шилдэг жүдоч эх орноо төлөөлөн тивийн аваргын дэвжээнээ өрсөлдөж буй. Тэгвэл өнгөрсөн хоёр өдрийн тэмцээнд манай тамирчдаас гурван медаль хүртээд байна. Тодруулбал,
Т.Ариунзаяа ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Тэрээр алтан медалийн төлөө япон улсын бөх фүчида мегүми-тай барилдсан бөгөөд нэмэлт цагт торгуулиар ялагдсан юм. Мөн анх удаа ази тивийн аваргад оролцлоо.
Мөн ДАШТ-ийн хошой хүрэл медальт, азийн аварга, мугт Л.Энхрийлэн 2025 оны ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс -63кг-д мөнгөн медаль хүртэж ази тивийн аваргын иж бүрдэл медальтай болов.
2019 абу даби аашт – хүрэл медаль -57кг
2024 хонгконг аашт – алтан медаль -57кг
2025 бангкок аашт – мөнгөн медаль -63кг
Харин Өсвөр үеийн ДАШТ-ийн хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр жил дараалан хүрэл медаль хүртлээ. Тэрээр хүрэл медалийн төлөө жингийн өрсөлдөгч Д.Есүйтэй барилдсан бөгөөд үндсэн цагт юүко үнэлгээгээр ялан хүрэл медалийн болзол хангалаа. Ингэснээр тивийн аваргаасаа хошой хүрэл медаль хүртсэн амжилттай боллоо.