
УИХ-ын чуулганы хуралдаанаар гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуулийг хүчингүйд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийг хүчингүй болгосноор импортын гаалийн албан татварыг эргүүлэн сэргээх юм.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй гэдэг нэг ч гишүүн байхгүй. Гол асуудал нь салбарын бодлого буруу байна
“Гурилын үнэ тогтвортой байгаа нь импортыг нээж, өрсөлдөөн нэмэгдсэнтэй л холбоотой. Төрөөс үзүүлж буй дэмжлэг нь гурилын үйлдвэрүүдийн өрсөлдөөнийг хумьсан гэж харж байна. Тухайлбал, Улаанбаатар гурил 43 тэрбум, Милл хаус 47 тэрбум, Өгөөж гурил 37 тэрбум, Дорнод гурил 10.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна.
Яагаад, шинээр байгуулагдсан гурилын үйлдвэрт энэ зээл олгогдохгүй байгаа юм бэ?
Дөрвөн жилийн өмнө гурилын үнэ 1,065 төгрөг байлаа. Харин өнөөдөр татвар тэглээд, бариад бариад 3,000 төгрөг дотор байна. Гэтэл бид энэ хугацаанд 212 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгосон. Гэвч гурилын үнэ дээр үр дүн гарсангүй” гэв.