
Улаанбаатар хотод өнөөдөр /2025.04.24/ өрнөх үйл явдлын хураангуйг танилцуулъя
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
10:00 цагт:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, санал солилцох, зөвлөлдөх уулзалт ГХЯ-нд болно.
11:00 цагт:
ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийн хүрээнд сэтгүүлчидтэй уулзана.
11:30 цагт:
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний нээлт Д.Сүхбаатарын талбайд болно.
12:00 цагт:
Тамирчдын холбооноос Монголын хөл бөмбөгийн холбооны талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
12:30 цагт:
Гандантэгчинлэн хийдэд гурав дахь жилдээ айлдаж буй Ганжуурын эш лүн ном айлдварын талаар мэдээлэл өгнө.
Улаанбаатар В2В-Хөрөнгө оруулалт-ЖДҮ-Level up” бизнес уулзалт Сэнтрал тауэрт болно.
18:00 цагт:
Солонгос сургууль төгсөгчдийн холбооноос төгсөгчдийнхөө идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллах уулзалт, хэлэлцүүлгийг Рамада зочид буудалд зохион байгуулна.