Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Өнөөдрийн /2025.04.23/ Засгийн хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өгсөн.
Үүнд: Тавантолгойн Бортээгийн уурхайд Админерал, МТАС түншлэлтэй байгуулсан хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, баяжуулалтын гэрээг хүчингүй болгох шийдвэр гаргасныг дурдав. Засгийн газраас гарсан эл шийдвэртэй холбогдуулан компанийн ТУЗ удахгүй хуралдаж, дараагийн шатны шийдвэрийг гаргах аж.






