
Энэ сарын 18-ны өдөр М банк аренад Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн хагас шигшээн цувралын тэр дундаа 7 дахь тоглолт “Бишрэлт Металл” болон “Эс Жи Эйпс” багуудын хооронд өрнөсөн. Ингээд 67:61 харьцаатай цувралыг 4:0 болгож аваргын төлөөх цуврал тоглолтонд Металл тунаж үлдсэн билээ. Ингээд өрсөлдөгч хоёр багийн төлөөлөл болон фэнүүдтэй цөөн хором ярилцлаа.
“Бишрэл Металл” баг цувралын харьцааг 4:0 болгосноор Үндэсний дээд лигийн аваргын төлөөх цувралд “Хасын Хүлэгүүд”-тэй өрсөлдөнө

“Бишрэлт Металл” багийн туслах дасгалжуулагч Б.Тамжид: Хүчирхэг багуудын эсрэг амаргүй тулаануудыг хийлээ


-Түүх бүтээлээ, бүтээнэ ч юм уу тэгэж бодоогүй. Яг тоглолт тус бүр дээрээ төвлөрөөд явъя дээр тогтоод бүгдээрээ ярилцаж ойлголцсон. Тэгээд нэг нэг тоглолтон дээрээ төвлөрөөд яваад нэг мэдсэн чинь хожчихсон байна. Мэдээж ийм нэлээн хүчирхэг багуудын нэг Эйпс багтайгаа тоглоод тэд, бид нарын эсрэг маш хүчтэй тэмцэл үзүүллээ. Бид нар ч тэр, тэд нар ч тэр маш их бэртэл гэмтэл авлаа.
Бидний хувьд маш хэцүү цуврал явж байна. Одоо яг ингээд л ажил эхэлнэ дээ. Аваргын төлөөх цувралд чадахаараа хичээнэ ээ.


УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “О.Мөнхжин бол сагсан бөмбөгийг амь оруулсан тод өнгө”
-Сайн байна уу? Та аль багийг дэмжиж байна вэ?
-Миний хувьд “Эс Жи Эйпс” багийг дэмждэг. Дэмжиж байгаа багаа л харна шүү дээ.
-Тус багийгхэдэн жил дэмжиж байна?
-Би ерөөсөө одоо л ирж үзэж байна.
Өнгөрсөн жил бас яг энэ 2-ын ийм тулаан болсон. Цувралын харьцаанаас 7 дахь тоглолт гарч байсан. Тэгээд юм ээлжтэй. “Эс Жи Эйпс” багтаа амжилт хүсье.
-Лигийн тэмцээнийг тогтмол үздэг үү?
-Лигийн тэмцээнийг 2020, 2021 онуудад үзэж байсан. Тэрнээс хойш үзээгүй байж байгаад л одоо л зорин ирж үзэж байна.
-Дэмждэг багийнхаа тухайд бодлоос нь сонирхоё?
-Энэ баг нь өөрөө нэр нь Apes шүү дээ. Сармагчин бол номхон амьтан угаасаа биш. Тэгэхээр энэ бол мэдээж спортын өрсөлдөөн.
-Сүүлийн үед багийн эзэнтэй холбоотой асуудлууд их гарч байна. Спортын үргэлж менежмент, зөв маневрийг дагуулж явдаг. Таны бодол?
-Спорт бол маш сайхан салбар. Эйпс багийн эзэн О.Мөнхжинд бас талархал илэрхийлэх хэрэгтэй. Монголын сагсан бөмбөгийг өнгө оруулж, амь оруулж буй хүмүүсийн нэг.


“Эс Жи Эйпс” багийн хөгжөөн дэмжигч: Хөгжөөн дэмжигчид гэдэг бол арын албанд байдаг маш том хүмүүс
-Би өөрөө Эйпс гэдэг багийг яг өмнөх улирлын плей оффын тоглолтоос эхэлж дэмжиж эхэлсэн. Тэгээд одоо тасралтгүй дэмжиж байгаа. Тоглогч нараас онцлоод хэлбэл Мэндээ ахын хамгаалалт, тоглолт аль аль нь үнэхээр тийм баланстай, сайн байж чаддаг. Мөн тэрээр тоглолтоо хэзээ ч унагаадаггүй үнэхээр сайн сэтгэлзүйтэй тийм тоглогч. Дараа нь гэвэл магадгүй манай Крис Клайбурн маань техниктэй тоглолттой тоглодог. Ямар нэгэн байдлаар гэмтэл авчихдаг ч гэсэн үнэхээр сайн сэтгэлзүйтэй тоглолтууд дээрээ оорооод ирдэг. Бусад тамирчдыгаа үнэхээр сайн ингээд сэтгэлийг нь өргөж өгч чаддаг, хэрэгтэй үед бүх оноог цуглуулж өгч чаддаг тийм тоглогч.
Хоббигоороо ингээд л сагсан бөмбөгийн лигийн тэмцээн үзээд л багаа дэмжээд явах нь гоё. Бид багийнхнаа бас сэтгэлзүйгээр нь өргөж байдаг. Хэрэв Металлынхан энэ заалыг дүүргээд Металл гээд хашхирвал ойлгомжтой, манай багийнхны сэтгэлзүй үнэхээр муухай байдаг. Харин манай багийнхан заалыг дүүргээд Эйпс гээд орилвол үнэхээр Металлын дэмжигчдийн сэтгэлзүй бас л хэцүү байна. Тэгэхээр үзэгч гэдэг бол үнэхээр арын албанд байдаг маш том хүмүүс.


“Бишрэл Металл” багийн хөгжөөн дэмжигч: Манай багийн ахлагч Т.Ууганбаяр маш тайван тоглолтыг үзүүлж байна
-Өрсөлдөгч багийнхан тайм авах болгонд бид Металл гэж орилж байгаа. Бид нар өрсөлдөгч багийн фанатуудын дууг сонсоод Эйпс гэдэг дууг нь дартал өөдөөс нь Металл гэж орилж, хашгирч, багаа дэмжиж байна. 3:0 онооны харьцаанаас эргэн ирж байгаа нь фэнүүд бидний хувьд бол маш том баяр байлаа. Багийн ахлагч Т.Ууганбаяр маань маш тайван тоглолтыг үзүүлж байна. Багаа хэрхэн ямар үед яаж удирдахаа, бас сайн мэдэж байна. Т.Ууганбаяр бол мэдрэмж өндөртэй, ур чадвар сайтай маш гоё тоглогч.


“Бишрэл Металл” багийн ахлагч Т.Ууганбаяр: Фэнүүддээ маш их баярлалаа гэж хэлмээр байна
-Бидний хувьд амаргүй цуврал байлаа. Хөгжөөн дэмжигчдийн уухайн дунд хожил байгууллаа. Тэгээд энэ хүнд хуваариудын араас 4 дараалж хожин дараагийн шатанд шалгарсандаа баяртай байна. Одоо дараагийн багтайгаа бүр илүү сайн тоглох гэж багаараа хичээнэ ээ.
Өрсөлдөгч Эйпс баг маань үнэхээр эрчтэй тоглож чадла. Эйпс багтаа баярлалаа гэж хэлье. Мөн үргэлж биднийг дэмждэг үзэгч, хөгжөөн дэмжигчдэдээ маш их баярлалаа гэдгээ илэрхийлмээр байна.


“Бишрэл Металл” багийн эзэн Д.Буян-Өлзий: Тамирчин хүүхдүүддээ бүгдэд нь маш их итгэж байсан
-Бидний хувьд амаргүй цуврал байлаа. Бүгдэд нь баярлалаа. Бүх фэнүүд, хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа.
Металлын хувьд шахуу хүнд хуваариуд ихтэй байлаа. Гэсэн хэдий ч багийнхаа тамирчин дүү нартаа, багийнхаа хүүхдүүдэд бүгдэд нь итгэж байсан. Ер нь жоохон ядралт их байсан. Би багийнхантайгаа сая цуг BCL лигт хамт явсан. Би өөрөө хүртэл онгоцонд олон цагийн нислэгтэй тэгэж ядарч байхад тамирчин хүүхдүүд маань ядралт их байсан. Тэднийг бас их өрөвдөж байлаа. Гэхдээ бид нар ард нь гарч чадлаа. Миний хувьд ер нь хожино гэдэгт итгэлтэй байсан.












Монголын Сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Үндэсний дээд лигийн аваргын төлөөх цувралын эхний тоглолт өнөөдөр /2025.04.21/-ний орой 19:10 цагт М банк аренад болно.