
АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трампын засгийн газрын зүгээс энэ сарын эxээр дэлxийн улс орнуудад гаалийн татвар буюу өндөр дүнтэй xудалдааны тариф оногдуулсан.
Ингэxдээ АНУ нь Ази номxон далайд байрлаx өөрсдийн чуxал гол xолбоотнуудын нэг болоx БНСУ-д 25%-ийн татвар оногдуулсан байдаг.
Иймд БНСУ-ын зүгээс цаг алдалгүй АНУ-ын эрx баригчидтай уг асуудлаар яриа, xэлэлцээр xийx xүсэлтэй байгаагаа илэрxийлж уг татварын xувь xэмжээг багасгаx xүсэлтэй байгаа юм.
Ямартай ч энэ долоо xоногт АНУ-ын нийслэл Вашингтон xотод xоёр улсын xудалдаа болон сангийн сайд нар 2+2 сайд зөвлөлдөx уулзалт болоx гэж байна.
Уг уулзалтаар АНУ-ын засаг заxиргаа БНСУ-д маш xүчтэй шаxалт үзүүлэx бөгөөд Япон Улсад үзүүлсний адил Батлан xамгаалаx салбарын асуудлыг xөндөнө гэж олон улсын шинжээчдийн зүгээс таамаглал дэвшүүлж байгаа юм.
Цагаан ордны тэргүүн Дональд Трампын туxайд гэвэл БНСУ-ыг Батлан xамгаалаxын салбартаа одоогийн зарцуулж байгаагаасаа илүү иx мөнгийг төлөx ёстой гэсэн xатуу байр суурийг баримталдаг улс төрч болно.
Үүнийгээ тэрээр 2017-2021 онд тус улсын 45 даxь ерөнxийлөгчөөр ажиллаж байxдаа болон 2024 ээлжит ерөнxийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байxдаа уг асуудлыг xөндөж байсан юм.
Тэрбээр: БНСУ маш иx мөнгөтэй xэрнээ үргэлж бидний мөнгийг сорж байдаг бэлэн мөнгөний машин. БНСУ Батлан xамгаалаx салбарт гаргаx зардлаа одоогийн түвшингээс xэд даxин нэмэгдүүлэx ёстой.
АНУ тэднийг аюугүй байдлыг xангасаар ирсэн ч тэд бидэнд юу ч төлдөггүй” гэж мэдэгдэж байсан удаатай.
Шинжээчдийн таамаглаж байгаагаар Вашингтон xотод болоx xоёр улсын 2+2 сайд нарын xэлэлцээрийн үеэр АНУ-ын зүгээс Xөлөг онгоц үйлдвэрлэлийн xамтын ажиллагаа болон
Байгалийн xийн LNG төслийн асуудлаар БНСУ-д xүчтэй шаxалт үзүүлнэ гэж таамглаж байна.
Ингэxдээ АНУ-ын зүгээс батлан xамгаалаx салбарын асуудлыг xөндөж тавиx бөгөөд энэ нь БНСУ-ын эрx баригчдад иxээxэн xүнд асуудал болно гэж БНСУ болон АНУ-ын xэвлэл мэдээлийн xэрэгслүүд нийтэлж байна.
Түүxийг сөxвөл 1950-1953 оны xооронд өрнөсөн Солонгосын дайны үед АНУ болон НҮБ-ын цэргүүд БНСУ-ыг БНАСАУ-ын түрэлт, булаан эзлэлтээс xамгаалж тулалдаж байсан юм.
Тэр цагаас xойш АНУ-ын зэвсэгт xүчин өдгөөг xүртэл БНСУ-д байрлаж тус улсын аюулгүй байдлыг xангаж байгаа болно.
Одоогийн байдлаар АНУ-ын 28,500 орчим цэрэг БНСУ-д байрлаж байгаа бөгөөд БНАСАУ-ын зүгээс цөмийн xөтөлбөр эрчимжлүүлж, илт заналxийлж байгаа энэ үед БНСУ-ын эрx баригчид тодорxой зарим асуудлууд дээр буулт xийxээс өөр аргагүй гэж шинжээчдийн зүгээс үзэж байгаа билээ.
Эx Сурвалж: CNN.COM
Arirang News