
Реалити шоуны од Кардашиан гэр бүлийн том охин Коуртни Кардашиан энэ өдөр 46 нас хүрч байна. Кардашиан гэр бүлийнхэн бага наснаасаа л гэр бүлийн реалити шоунд оролцож бүхий л цаг мөчид камер, папараци дагалдаж байдаг. Үүний хэрээр ч тэдний хувийн амьдрал бүгдэд дэлгээтэй байдаг юм.
Тэрээр гэр бүлийнхээ хамгийн жижиг биетэй нь буюу 152см аж. Түүнчлэн Скотт Дисиктэй хамтран амьдарч гурван ч хүүхдийн эцэг эх болсон бөгөөд хосууд албан ёсоор хуримаа хийж байгаагүй. Тэгвэл өдгөө Трэйвис Бэкиртэй гэр бүл болж албан ёсоор хуримаа хийсэн ба хосууд 2023 оны арван нэгдүгээр сард дундаасаа нэг хүүтэй болсон юм. Коуртнигийн хувьд гэр бүлийнхээ шоунд бусад эгч дүү нартайгаа харьцуулбал бага оролцдог хэдий ч ганц хүү Роб Кардашианыг бодвол илүү оролцоотой байдаг аж.