Жуулчин тосох, зочин угтах үйлчилгээг нэгдсэн байдлаар хийнэ

Энэ оны эхний гурван сарын байдлаар цагдаагийн байгууллагад хүүхэд өртсөн зам тээврийн осол 183 бүртгэгдсэн байна. Үүний улмаас 11 хүүхэд амь насаа алдаж, 198 хүүхэд гэмтжээ.
Дөрөвдүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Бага насны хүүхэд ухарч байгаа машины хаалганд цохиулаад толгойн баруун хэсэгтээ гэмтсэн” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг мэдээллийг шалгахад урьдчилсан байдлаар иргэн Д нь ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч бага насны хүүхэд Б-г мөргөж гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд тус хэргийн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд жолооч та хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, ухрах үйлдэл хийх үедээ замын хөдөлгөөний дүрэмд заасныг мөрдөх мөн 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхгүй байж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, анхаарал, болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.
Хүүхдийн аюулгүй байдал нэн тэргүүнд гэдгийг бүү мартаарай.