Танилц: Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд

Б.Даваасүрэн Олон улсын тэмцээнээс медаль зүүсэн анхны Монгол эрэгтэй тамирчин боллоо
Хонгконг улсад тэргэнцэртэй сэлэмний олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 11-13-нд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Аргентин, Макао, Монгол, Тайвани, Хонгконг, Энэтхэг, Япон улсын сэлэмчид оролцсон ажээ. Харин Монгол Улсаас зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд хоёр тамирчин өрсөлдсөн байна. Ингэхдээ хүнд сэлэмний В ангилалд Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртэж, А ангилалд Б.Жигмэддорж шөвгийн наймд шалгарчээ. Б.Даваасүрэн нь улсын дөрвөн удаагийн аварга бөгөөд олон улсын тэмцээнээс медаль хүртсэн анхны Монгол эрэгтэй сэлэмчин боллоо хэмээн БТСУХ-ноос мэдээллээ.


