
АНУ Украинтай хийх байгалийн нөөцийн тухай гэрээндээ Киевээс АНУ-ын Олон улсын хөгжлийг санхүүжүүлэх корпорацид Украины нутаг дэвсгэр дээр байрлах “Газпром” компанийн хий дамжуулах хоолойн хяналтыг шилжүүлэх тухай тусгажээ.
Украины эрх баригчид 2025 оны 1-р сарын 1-нээс оросын байгалийн хийг Европ руу дамжуулахаа бүр мөсөн зогсоосон юм. Энэ өдөр ОХУ-Украины байгалийн хийн транзитын гэрээ алыан ёсоор дуусгавар болсон ба Киев ОХУ-тай шинээр гэрээ байгуулахаас татгалзаад байгаа юм.
Reuters агегтлагийн мэдээлсэнээр өнгөрсөн баасан гарагт болсон АНУ-Украины хэлэлцээ Вашингтоны тавьсан хэт өндөр шаардлагуудаас болж талууд багагүй зөрчилдсөн аж.
Украины байгалийн нөөцийн тухай гэрээ төслөө Вашингтон 3-р сард Киевт дамжуулсан ба уг гэрээнд Вашингтон Украины байгалийн нөөцийн ордуудын тусгай зөвшөөрлийг авч, Украины төрийн өмчийн төдийгүй хувийн компаниуд байгалийн нөөцийн олборлолтоос олсон бүх ашгаа хоёр улсын хамтын санд байршуулах тухай тусгажээ.