Нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болжээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан, “Мега төслөөс хоёр төслийн ТЭЗҮ дууссан. Төслийн харилцаанд ороход бэлэн болсон. Бусад нь гадаад зээл тусламжаар санхүүжнэ. Иймд төлбөрийн тэнцэлд дарамт үүсэхгүй.
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын төслийг “ЭТТ” ХК 96 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ. Туулын хурдны замыг нийслэлийн төсвөөр санхүүжүүлнэ. Импортод ирэх цохилтоос айгаад бид түгжрээд байж болохгүй.
Метроны ТЭЗҮ-г хийж байна. Шивээхүрэн боомтод хил холбох төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн. Барилга, авто замын томоохон төслүүд зэрэг эхэлбэл манай улсад хүний нөөцийн, санхүүгийн, түүхий эдийн нөөц хязгаартай” гэв.