
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй үндэсний дээд лигийн Плей-оффын ээлжит тоглолтууд өчигдөр боллоо. Финалд шалгарах учиртай дөрвөн багийн гурвынх нь нэрс тодорхой боллоо. Өчигдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр “Сэлэнгэ Бодонс”-“Би Си Эйч Найтс” багууд өрсөлдөж, 5:1 онооны харьцаатай цуврал “Сэлэнгэ Бодонс” багийн ялалтаар өндөрлөсөн. Тэгвэл цувралын эхний тоглолтыг үзэж, багаа дэргэдээс нь дэмжсэн “Би Си Эйч Найтс” багийн хөгжөөн дэмжигч, Мэргэжлийн боксчин Э.Цэндбаатартай бид цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Дээд лигийн Плей-Оффын эхний тоглолтоо НБА-гийн супер од, Демаркус Казинс “Сэлэнгэ Бодонс” багтайгаа “Би Си Эйч Найтс” багийн эсрэг хийсэн. Оройн мэнд хүргэе.
-Би сагсан бөмбөгийн спортод их дуртай. Лигийн тоглолтыг 4 дэх удаагаа үзэж сонирхлоо. Үнэхээр гоё байлаа. Манай Монголын ах нар, үе тэнгийн найзууд ямар гоё дэлхийн түвшинд тэмүүлж буй нь харагдлаа. НБА-гээс нэг од ирсэн байна. Маш мундаг байна. Хараад үнэхээр гоё байна.
Тоглолтын эхний үе бол манай баг уул нь хожиж явсан байхгүй юу. Би нөгөө талдаа өөрөө багаа дэмжээд сууж байлаа. Гоё мундаг юмаа. Бас их туршлагатай байна. Нөгөө талын өрсөлдөгч ах нар ч бас хүчтэй байлаа. Бэлтгэлээ сайн хийсэн байна.
Э.Цэндбаатар: Сагсан бөмбөг бол үнэхээр гайхалтай спорт. Тэгээд би бас сагсан бөмбөгт маш дуртай. Үнэхээр гоё сайхан байна.
Өнөөдөр UG аренаг бүгдээрээ дүүргээд үзэж байгаа хүн болгон Монголын сагсан бөмбөгт өөр өөрсдийн хувь нэмрээ эерэгээр оруулж байгаа гэсэн үг. Баг тамирчдаа дэмжээд, хувь нэмрээ оруулж буй гэсэн үг. Маш гоё байна, уур амьсгал ч гоё байна.
-Дараагийн тулаан нь хэдэн сард болох вэ? Тов нь гарсан уу. Өрсөлдөгч нь тодорхой болсон уу?
-Өрсөлдөгч маань тодорхой болсон. 18-1 хожил, хожигдолтой тамирчинтай тулалдахаар болсон. Миний хувьд Сар шинийн баяраар сайхан буузаа идээд, анх удаа таван жилийн дараа бууз идлээ.
Хайртай, дотны хүмүүстэйгээ уулзаад золголтоо хийгээд л үнэхээр гоё байлаа. Би одоо тэгээд буцах гэж байна. Америкт шууд очоод л манай багш намайг үнэхээр дэглэх байх. Тэгээд формондоо орно доо.
Би таван сардаа багтаад хамгийн сайн формтой, хамгийн сайн Цэндбаатар байх болно. Тэгээд хамгийн шилдэг нь байх болно. Үнэхээр их хичээнээ.
Та бүхийнхээ итгэлийг алдахгүй хичээсээр байх болно.
-Хэдэн кг-ийн жинд орох бол. Бууз идээд нэлээд жин нэмсэн байх?
-Миний жин тогтмол 70кг байдаг. Бууз идээд 73 болсон юм уу даа./инээв/
Би 59кг-ийн жинд тулалддаг. Тэгээд 15 хоногийн дотор огцом хасах нь эрүүл мэндэд маш асуудалтай. Гэхдээ би гурван хоногийн дотор системтэйгээр жиндээ ордог. Ер нь бол одоо Америкт эргээд очихдоо би асуудалгүй. Та бүхэн надад санаа зоволтгүй байж болно. Би хамгийн сайнаар хичээнээ.
Би тамирчин байх хугацаандаа тийм ч сахилга баттай тамирчин биш байсан. Миний цаашдын карьер таван жил бий. Нэг өдөр би буцаад Монголдоо дасгалжуулагч болоод ирнэ. Тэгээд ирээдүй болсон дүү нарыгаа хүнд ашиглуулахгүй, маш зөв замаар яваарай гэж хүсч байна. Манай дүү нар бол чадна. Ялангуяа манай Монголчууд чадна. Сахилга бат гэдэг бол нэг номер. Би бол биеэрээ туулаад л, бүх амьдралынхаа туршид туулаад явж байгаа нэг тамирчин. Гэхдээ би бүх зүйлүүдийг ойлгосон. Ер нь хичээж л явж байгаа.
Намайг унасан ч, боссон ч, хүн бүр дэвсэж байсан ч намайг хайрлаж байсан миний гэр бүл бий. Миний хоёр охин байгаа.
Ер нь тамирчин хүнийг унасан ч, боссон ч хүн болгон янз янз байдаг. Миний хажууд байсан намайг хайрладаг хүн бүрт баярлалаа л гэж хэлье.
Өнөөдрийн намайг бүтээсэн хүмүүс бол та бүхэн. Би та бүхэндээ, намайг дэмждэг бүх хүмүүст бүгдэд нь хайртай шүү. Тэгээд би итгэлийг нь алдахгүй ээ. Зүгээр л өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө би оргилд нь хүрч чадна.
Э.Цэндбаатар: Ер нь тамирчин хүнийг унасан ч, боссон ч хүн болгон янз янз байдаг. Миний хажууд байсан намайг хайрладаг хүн бүрт баярлалаа л гэж хэлье.
Өнөөдрийн намайг бүтээсэн хүмүүс бол та бүхэн. Би та бүхэндээ, намайг дэмждэг бүх хүмүүст бүгдэд нь хайртай шүү. Тэгээд би итгэлийг нь алдахгүй ээ. Зүгээр л өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө би оргилд нь хүрч чадна.
Ярилцсанд баярлалаа.
