
Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Хашбаатарын Цагаанбаатар 1984 оны энэ өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд Хашбаатарын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Түүнийг хоёр настайд гэр бүл нь Дархан уул аймагт нүүн очжээ.
Х.Цагаанбаатар 1990 онд Дархан хотын нэгдүгээр дунд сургуульд элсэн суралцсан байна. 1995 онд сургуулийн биеийн тамирын залуухан багш Ганбат чөлөөт бөхийн секц хичээллүүлэхээр шийдэж хорь гаруй хөвгүүнийг шилж, сонгож авахад Х.Цагаанбаатар орсон байна. Аварга Биеийн Тамирын Дээд Сургуулийг төгссөн. 2004 оны Афины олимпоос 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн, 2009 оны дэлхийн аварга 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт тамирчин. Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой аж. Тэрээр 2023 оны 1-р сард албан ёсоор зодог тайлсан байна. Өдгөө дасгалжуулагч хийж буй билээ.
- Дасгалжуулагч
- Өдгөө МОН-АЛТИУС Цагаанбаатар академитай бөгөөд жүдо, жюү жицү бөхөөр тамирчид бэлтгэж буй
- Түүний зодог тайлж буй аршин
Сонирхуулахад түүний эхнэр гавъяат тамирчин Отрядын Гүндэгмаа зургаан олимпийн наадамд оролцсон Монгол улсын анхны эмэгтэй тамирчин юм. Мөн хосууд хоёулаа гавъяат тамирчин, олимпийн медальтангууд гэдгээрээ ч алдартай билээ.


Гэр бүлийн хамт