
Өнөөдөр болох үйл явдлуудыг танилцуулж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад энэ сарын 18-23-ны хооронд айлчилна.
07:35 цагт:
-Дэлхийн Тусгай олимпийн өвлийн наадамд амжилттай оролцоод ирж буй Монголын Тусгай олимпын баг, тамирчид “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууна.
09:00 цагт:
-Дэлхийн нийгмийн ажлын өдрийг тохиолдуулан МУИС, ШУТИС, НҮБХС хамтран “Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр” хэлэлцүүлгийг зохион байгуулна. Холбогдох утас:99177048
09:30 цагт:
-Австралид төгсөгчдийн холбооноос “Тогтвортой хөгжил ба ногоон эрчим хүч” сэдэвт уулзалт зохион байгуулна.
10:00 цагт:
-1000 хөвгүүний чуулган Монголын хүүхдийн ордонд болно.
11:00 цагт:
-Ялалтын 80 жилийн ойд зориулсан “Аугаа их Эх орны дайны ялалт-Бидний хамтын ялалт” үзэсгэлэнг Монголын Уран зургийн галаейд нээнэ.