
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -10…-15 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Халх голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр +5…+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. +3…+5 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. +3…+5 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. +1…+3 градус дулаан байна.
Энэ сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Ихэнх хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нийт нутгаар секундэд 4-9 метр. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -10..-15 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, говийн бүс нутгаар шөнөдөө -2…+3 градус , өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ