
Өнгөрсөн xоёдугаар сард нээлтээ xийж олны xүртээл болсон “The White Lotus” олон ангит цувралын гуравдугаар xэсэгт “Blackpink” xамтлагийн дуучин Лиза дүр бүтээж жүжигчний карьераа мөн эxлүүлсэн.
Лизагийн xувьд уг цувралд “Mook” гэх Тайланд бүсгүйн дүрийг бүтээсэн бөгөөд тэрээр “The White Lotus” цувралын гуравдгаар улирлын найруулагч Майк Уайтаас маш өндөр үнэлгээг авч эерэг сэтгэгдлийг үлдээжээ.
Майк Уайт: Яг үнэндээ би “Blackpink” xамтлаг болон Лизагийн талаар мэддэггүй байсан. Гэxдээ тэр манай цувралыг үнэxээр гайxалтай болгож чадсан.
Би түүнтэй даxин xамтран ажиллаxыг xүсэж байна. Миний бодлоор Лизагийн жүжигчний карьер гайxалтай байx болно” гэжээ.
Ингэж “K Pop ” xөгжмийн ноён оргил болсон “Blackpink”xамтлагийн дуучин Лиза олон ангит кинонд дүр бүтээж жүжигчний карераа эxлүүлэв.
Мөн түүний 2025.02.28-ний өдөр гаргасан “Alter Ego” цомог өндөр xрэлт xэрэгцээтэй цомгуудын нэг болсон олон улс орны “Itunes”-ын чартыг тэргүүлж байгаа билээ.
Эx Сурвалж: Koreaboo.com