
Урин дулаан цаг ирж нийслэл хотын агаарын бохирдол ч мөн адил буурчээ. Өнөөдөр /2025.03.12/ 17 цагийн орчимд нийслэлд агаарын бохирдолтой газар байсангүй. Бүгд хэвийн үзүүлэлттэй байв.
Харин оройн 19цагийн байдлаар нийслэлд хамгийн их бохирдолтой байгаа газрууд нь Сүхбтаатар Дамбадаржаа орчимд агаарын чанар 115 байсан. Харин Сонгинохайрхан дүүрэг толгойт орчимд 105 буюу бага зэргийн бохирдолтой байсан аж.
Тэгвэл 20 цагийн орчимд Улаанбаатар хотын хамгийн агаарын бохирхолтой хэсэг нь Толгойт Нисэх орчимд байна. Тоон үзүүлэлтээр дүгнэвэл агаарын бохирдол 97-105 буюу бага зэргийн бохирдолтой байна. Харин хамгийн цэвэр агаартай хэсгээр 5 буудал, 100 айл, 120 мянгат, Налайх орчимд хамгийн бага буюу агаарын чанарын индекс 19-27 хооронд зааж байна.