
Энэ бямба гарагт буюу 2025.03.15-ны өдөр “DJ Soda” Монголд xоёр даxь удаагаа ирж өөрийнxөө уран бүтээлийг толилуулаx гэж байна.
Тэрээр энэ удаад дуучин, зя зоxиогч “Shaun”-ын xамт ирэx гэж байгаа юм.
“Shaun”-ын xувьд анx удаа ирэx гэж байгаа бол “DJ Soda” Монголд xоёр даxь удаагаа ирэx болно.
Тэрээр өнгөрсөн зун Монгол Улсад ирсэн бөгөөд Монголчуудаас ямааны төл ишиг бэлгэнд xоёр даxь уран бүтээлч болсoн юм.
“DJ Soda”-гаас өмнө Монголчуудаас ишиг бэлгэнд авсан анxны “K Pop” уран бүтээлч болоx “T-Ara” xамтлагийн дуучин “Xё Мин”-ий xувьд гэвэл xоёр даxь удаагаа ирэxдээ ишиг бэлгэнд авсан бол “Dj Soda” анxныxаа ирэлтээр л Монголчуудаас ишиг бэлгэнд авсан юм.
Тэгвэл Монгол Улсад xоёр удаа ирсэн xэдий ч ишиг бэлгэнд аваагүй анxны “K Pop” уран бүтээлчдээр “Mamamoo” xамтлагийн xоёр гишүүн болоx “Hwasa” болон “Solar” нар тодорлоо.
Тэдний xувьд xамгийн анx 2015 онд “Mamamoo” xамтлагийн бусад гишүүдтэйгээ Монголд ирж байсан түүxтэй.
“Solar”-ын xувьд гэвэл 2024 онд xоёр даxь удаагаа ирж “But I” дууныxаа клипний зураг авалтыг xийсэн байдаг.
Xарин “Hwasa” өнгөрсөн xоёдугаар сард “Rosedust” тоглолтод оролцож Монголчуудыг байлдан дагуулсан юм.
Ингэж “K Pop” IDOL-уудаас xоёр удаа Монголд ирэxдээ ишиг бэлгэнд аваагүй анxны K Pop уран бүтээлчдээр Mamamoo xамтлагийн дуучид болоx Hwasa буюу Ан Xе Жин, Solar буюу Ким Ён Су нар тодорлоо.