
Өнөөдөр /2025.03.10/ Онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: Ойрын өдрүүдэд Монгол орны нийт нутаг дэвсгэрээр салхи шуургатай өдрүүд байлаа. Үүнтэй холбоотойгоор зүүн гурван аймаг, Архангай аймгийг хамарсан хэд хэдэн дуудлага мэдээлэл ОБЕГ-т бүртгэгдлээ. Түймрийн хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байна.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр: Энэ сарын 09-ний өдөр Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Архангай аймагт нийт 11 удаагийн ой хээрийн түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Харин он гарснаар 14 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн.
Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдын түймрийг унтраахаар манай албаныхан ажиллаж байна. Иргэд галын аюулгүй байдлыг анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Өчигдрийн түймрүүд гарсан шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллагууд ажиллаж байна. Урьдчилсан мэдээллээр, Дорнод аймгийн гурван удаагийн түймэр хогийн цэг дээрээс гарсан мэдээлэл байна. Мөн хоёр удаагийн түймэр айлын яндангийн цогоос, нэг түймэр айлын өвөлжөө бууцыг санаатайгаар шатааснаас гал түймэр гарсан мэдээлэл ирж байна.
Дорнод аймагт гарсан түймрийн дараах нөхцөл байдал