
Одоо байгаа судалгаагаар 2050 он гэхэд Монгол Улсад Мөнх цастай уул байхгүй болох судалгаатай. Шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт. Мэдээж бид уур амьсгалын өөрчлөлтийг зогсоож чадахгүй.
Гэхдээ мөнх цас хайлж байгаа тохиолдолд хайлсан усыг тогтоон барьж усны нөөцийн хуримтлалыг бий болгох замаар мөнх цасны хайлалтыг жоохон ч гэсэн удаашруулах боломж бий. Ийм учраас л бид нар шүдээ угаахдаа ч усаа хуримтлуулъя, дээврийнхээ усыг ч хуримтлуулъя, сум болгон нууртай болъё, хайлж байгаа цасыг тогтоон барья аа л гэж байгаа юм.
Хайлсан цасыг тогтоон барьсан түүх байна уу гэвэл Монгол Улсад байна. Тэр нь Гэгээ нуур. Отгонтэнгэр хайрхны хайлж байгаа цасыг бид нар Завхан голоор дамжуулаад Гэгээ нуур дээрээ тогтоон барьж авч чадсан. Өөрөөр хэлбэл Гэгээ нуур байгаа цагт Завхан гол ширгэхгүй гэсэн үг.
Тэгвэл яг ийм байдлаар Туул гол дээрээ ч, Хэрлэн гол дээрээ ч, Эгийн гол дээрээ ч, Орхон гол дээрээ ч, Ховд гол дээрээ ч хийх боломжтой гэж бодож байна. 2050 он хүртэл хайлж дуусна аа гэдэг маань Алтайн нурууны хойд талд Ховд гол, урд талд Булган гол мөнх цас хайлж дуусах хүртэл үерлэнэ гэсэн үг.
Мөнх цас хайлаад дууссаны дараа ширгэнэ ээ гэсэн үг. Хэрвээ Ховд гол ширгэх юм бол Хар ус нуур, тэгээд Чоно харайхан голоор дамжаад Хар нуур, тэгээд Хоолойн голоор дамжаад Дөргөн нуур ширгэх аюултай буюу Их нууруудын хотгор дээр экологийн сүйрэл бий болох аюултай болж байна аа л гэсэн үг.