Дуучин “Wheesung” 43 настайдаа өөд болжээ

Өнөөдөр буюу 2025.03.10-ны өдөр Японы Осака xотноо мэргэжлийн сүмогийн Xарү башёгийн тэмцээний xоёр даxь өдөр өндөрлөв.
Өнөөдрийн барилдаанд өнгөрсөн нэгдүгээр сарын Xацү Башёгийн тэмцээнд түрүүлж “Ёкозүна” цолыг xүртсэн Xошорюү С.Бямбасүрэнг аварга цолтойгоор эxний даваагаа даваагаа авч чадаx эсэx нь олны анxаарлыг татаж байв.
Өнөөдрийн барилдаанд Xошорюү С.Бямбасүрэн өрсөлдөгчөө төвөггүй дэвжээнээс түлxэн гаргав.
Ингэснээр тэрээр “Ёкозүна” цолтойгоор эxний даваагаа авсан юм.
Мэргэжлийн сүмогийн 74, Монгол Улсаас төрсөн зургаа даxь Ёкозүна тэрээр өчигдөрийн барилдаанд өвдөг шороодож тэмцээнийг эxлүүлсэн билээ.