
Сагсан бөмбөгийн шигшээ баг чансаагаа долоон байраар ахиулж чадлаа
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-гаас гаргасан шинэчилсэн чансаагаар монголын эрэгтэй шигшээ баг долоон байраар урагшлав. Тодруулбал, шигшээ баг 102 дугаар байрт бичигдэж байна.
Монгол улсын шигшээ баг 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Гуамын талбайд зочлон тоглосон Азийн АШТ-ий урьдчилсан шатны “С” хэсгийн тоглолтондоо нутаг дээр нь хожил байгуулсан.
Харин үүний дараа өнгөрөгч сарын 23-ны өдөр Японы шигшээтэй өөрийн нутагтаа ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлэн, тун ойрхон оноогоор хожигдсон билээ.
Эдгээр үзүүлэлтээр буюу 86.2 оноогоор тивдээ 22, дэлхийд 102-т жагслаа
[/vc_column_text]

Дэлхийн чансааг АНУ-ын баг 840.1 оноотой тэргүүн эгнээнд бичигдэж буй бол Серби 761.1 оноогоор, Герман 757.3 өнгөлж явна.
Ази тивдээ 733.1 оноогоор дэлхийн чансааны долоод яваа Австралийн шигшээ баг өнгөлж байгаа бол Япон (528.5), Шинэ Зеланд (492.4) эхний гуравт бичигдэж байна.
Харин эмэгтэй шигшээ баг 70 оноотой 116 орноос 90-р байрт жагсчээ.