Монголд xоёр удаа ирсэн ч ишиг бэлгэнд аваагүй “Mamamoo”-гийн дуучид

Хятадын Жанжакоу хотод снөүбоардын олон улсын нээлттэй тэмцээн гуравдугаар сарын 8-9-ний өдрүүдэд боллоо. Манай улсын тамирчид хоёр насны ангилалд оролцож хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. Тэмцээний эхний өдөр Монголын тамирчид параллель слалом төрөлд хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн.
Тэмцээний сүүлийн өдөр өсвөр үеийн охидын жиант слалом төрөлд М.Есүй алтан медаль хүртэж, түүний багш Г.Зоригт насанд хүрэгчдийн тус төрөлд алтан медаль хүртжээ. Өдгөө 14 настай М.Есүй нь снөүбоардын спортоор тав дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд УАШТ-д есөн удаа түрүүлсэн тамирчин юм. Харин түүний багш Г.Зоригт нь снөүбоардын спортыг дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа дасгалжуулагч юм.