
Цагаан сарын дараа хүний хөлд дарагдсан хөгшид буурлууд гэлтгүй улирлын шилжилтэд дасан зохицож ядах хүүхэд залуусын бие ч туйлдан ядарч эхэлдэг.
Угтаа “Хаврын ядаргаа”-г шинжлэх ухааны үүднээс тайлбарлах юм бол: Хавар гэнэт хүйтрэх, дулаарах гэх мэтээр агаарын даралт тогтмол бус байдаг. Энэ нь хүний цусны даралтыг тогтмол бус болгодог байна. Хаврын ядаргаа гэдэг нь нэг улирлаас нөгөө улиралд шилжиж буй бие организмд гарч буй дасан зохицлын өөрчлөлт. Хүйтний улиралд хүний биед хэрэгцээтэй витамин амин хүчлүүд, эрдэс бодисын нөөц их зарцуулагдаж хэвийн хэмжээнээс багасан хавартай золгоход дархлаа суларсан байдаг байна. Иймд хавар хүний бие эмзэг, ядруу болдог ажээ.
Тиймээс хаврын ядаргаагаа тайлах боломжтой ЭМД-аар хөнгөлөгддөг сувилал, сэргээн засах төвүүдийг танд санал болгоё.