
Л.Наранбаатар: Демаркус Казинсыг эх орондоо монгол дээлтэй харах нь сайхан байна
-Сагсан бөмбөгийн дээд лигийн Плей-оффын тоглолтууд гуравдугаар сарын 09-ний өдөр эхэлсэн. Энэ сарын 10-ны өдөр “Сэлэнгэ Бодонс” багт легионероор нэгдэж буй НБА-гийн супер од Демаркус Казинс Монголд газардсан. “Сэлэнгэ Бодонс” багийн лүндэгийн Наранбаатартай та бүхнийг уулзуулъя.
Танд өдрийн мэнд хүргэе. Сагсан бөмбөгийн түүхэндээ шинэ хуудас нээлээ. Яагаад гэвэл ийм супер тоглогчийг бид нар Монголдоо тоглохыг нь харахнээ?
-Маш их баярлалаа. Казинс Монголд ирэхэд нэлээн хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Яах аргагүй Монголын Сагсан бөмбөгийн холбооны менежмент шинэ түвшинд гарч байгаа. Дээд лигээ нэгдмэл нэг байдлаар зохион байгуулаад гурав дахь жилдээ орж байна.
Үүнийг тодорхойлбол Казанс ирэх шалтгаан нь хамгийн гол нь манай лиг, Монголын сагсан бөмбөгийн нэр хүнд Ази тивдээ их сайн байнаа л гэсэн үг. Энэ суурь нөхцөл нь бүрдсэн учраас хэлцэл хийхэд, амжилттай болоход нөлөөлсөн гол хүчин зүйлийг би бол тэгэж л харж байгаа.
-Демаркус Казинст багийн зүгээс Монгол дээл бэлэглэсэн үү? Мэдээж тэр өндөр тоглогчид нэлээн их материал шаардагдсан байхаа?
-Г.Өсөхбаяр аваргын дээл таарах юм байна гэж баримжаалж хийлгэсэн. Гэхдээ Өсөхөө аваргын дээл ч бараг багадахаар юм билээ. Тэгээд жаахан уртыг нь бол нэмсэн.
Багаасаа бид нар яг дизайныг нь өгч, хийлгэсэн. Та бүхэн анзаарсан бол манай багийн өнгөтэй, мөн эмжээрүүд нь манай багийн гол өнгө нь бий. Ийм хүнийг үндэснийхээ дээл хувцастай харах сайхан л байна.
Үнэхээрийн сэтгэлээ шингээж урласан, энэ дээлийг гараа гаргаж хийсэн тэр урлаач, дизайнерүүдэд багийнхаа зүгээс маш их баярлалаа.
Казинсыг монгол дээлтэй харна гэдэг дэлхий биднийг харж байна л гэсэн үг.

-Гэрээний ажлууд олон үе шаттай явж ирсэн байх. Мэдээж ийм супер тоглогчтой амжилттай гэрээ байгуулан эх орондоо ирүүлнэ гэдэг нь Монголын сагсан бөмбөгийн түүхэндээ шинэ хуудас нээж байгаа?
-Ер нь бол мэдээж хэлцэл хийхэд амаргүй байсан. Гэхдээ Монгол улсын талаар маш сайн ойлголттой байсан. Яагаад гэхээр өмнө хэлсэнчлэн манай дээд лигийн нэр хүнд Ази тив дээр өсөлттэй явж байгаа. Сайн байгаа, сайн тамирчид ирж тоглож байгаа. Дээр нь хамгийн гол нь манай үзэгчид байна л даа. Улсынхаа шигшээ багийг маш гоё үздэг. Үүнийг Фиба болон бусад улс орнууд харж байгаа шүү дээ.
Монголд бол үнэхээр сагсан бөмбөг бидний амьдралын нэг хэсэг болж байгаа. Гэрээ хийх бол үнэхээр амаргүй байлаа. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд бид Дувайт Ховардтай анх гэрээ зурахаар бэлдсэн байсан. Ховардтай гэрээ зурахад яг бэлэн болоод, манай ахлах дасгалжуулагч Андрю гээд Демаркус Казинсын менежертэй нь холбогдож чадсан. Тэгээд хэлцэл хийсэн. Энэ гэрээ маань амжилттай болсон. Бид маш их баяртай байгаа. НБА-гийн 4 удаагийн All star тоглолтонд сонгогдож байсан. Олимпын аварга ийм хүн Монголд ирж тоглож буй нь өөрөө Монгол улсыг сагсан бөмбөгөөр дэлхийд таниулахад том үүрэг роль гүйцэтгэх болов уу гэж бодож байгаа.
Энэ зөвхөн “Сэлэнгэ Бодонс”-ын тухай асуудал биш. Манай бидний хайртай Монгол улсын тухай л асуудал.


-Спорт менежментийг аялал жуулчлалтай хослуулж буй маш том шатыг энэ үйл явдал нээгээд өгчихөж байна. Демаркусын дараа Монголыг зорьсон аялагч жуулчид мөн дараа дараагийн НБА-гийн одууд ирэх боломж бас нээгдэж байна. Мэдээж Плей-оффын тоглолтонд Демаркус Казинс тоглох нь эсрэг багийнханд нэлээд өрсөлдөөнийг олгох байх. Энэ бол дамжиггүй. Тоглолтууд нэлээн гал гарсан ширүүхэн өрсөлдөөнөөр дүүрэн байх болов уу?
-Хүлээлт өндөртэй байгаа. Казинст бид нар хэлсэн. Монголын лиг бол үнэхээр амаргүй шүү. Физикал, контакт ихтэй, хүчтэй. Монгол тамирчид хатуу, маш их контакт ихтэй тоглодог шүү. Тэгэхээр тэр зүйлд бэлэн байгаарай гэж хэлсэн. Мэдээж тоглолтын туршид талбай дээр янз бүрийн сэтгэл хөдлөлүүд гарч магадгүй. Тоглогч нарт байх л зүйл. Дэлхий даяар байх л зүйл. Тиймэрхүү зүйлсийг манай үзэгчид, хөгжөөн дэмжигчид харж магадгүй байх.


-Демаркус Казинсын хувьд бас өөрөө ийм реакшнтэй тоглогч шүү дээ?
-Тийм. Ер нь бол жаахан авиртай гэдгээр бол алдартай. Зарим тохиолдолд хүртэл багийн эзнээ хүртэл зодож байна гэдэг ийм зүйл яригдаад байдаг. Үнэн ч юмуу, худлаа ч юмуу. Гэхдээ youtube-ээр бол олон бичлэгүүд харсан. Монголчууд бол ийм хүнд дуртай. Ийм хүчтэй, өөртөө итгэлтэй, чанга тоглогчид дуртай. Тэгэхээр бол үнэхээр дуртай тоглогч нь ирсэн байхаа гэж бол найдаж байгаа.
Өнөөдөр орой Плей-офф дээр тоглолтыг нь үзэцгээе.


-Плей-оффынх нь тоглолтонд өндөр амжилт хүсье. Өнөөдөр орой гал гарсан тоглолтууд болно. “Сэлэнгэ Бодонс”-ын өөдөөс өрсөлдөгч багууд хэрхэн ямар тактик, ур чадвартайгаар талбайд гал гарсан ширүүн өрсөлдөөнийг өрнүүлэх нь оньсого хэвээр байна. Өнөө орой Плей-оффын тоглолтон дээр үзэгчид ирж сонирхох байх. Фанатууддаа бэлэг барих байхаа?
-Тэгэлгүй яахав. Хөгжөөн дэмжигчидтэйгээ мөн зөвхөн “Сэлэнгэ Бодонс”-ын ч биш, Казансын хөгжөөн дэмжигчид байгаа. Сакроменто Кингсийн хөгжөөн дэмжигчид илүү их ирж үзэх байх гэж бодож байна. За тэгээд бид хичээнээ. Аварга авахын төлөө бид нар бүхий л сорилт, эрсдэлийг та бүгдтэйгээ хамт даван туулахад “Сэлэнгэ Бодонс” бэлэн байна.
-Амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Танай хамт олонд маш их баярлалаа. Амжилт хүсье.
НАРАНБААТАРЫН ХЭРХЭН МӨНГӨТЭЙ БОЛСОНЫГ ШАЛГАВАЛ ҮГ ДУУГҮЙ ШОРОНД ОРНО!