
Яармагаас Өнөр хороолол чиглэлийн дүүжин тээврийн угсралтын ажил өнөөдрөөс эхэллээ.
Тус төслийн хоёрдугаар шугам болох Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд ТЭЗҮ-ийг баталсан бөгөөд хоёр буудал, 19 тулгуур баганын холбогч анкоруудыг хүлээн аваад байгаа аж. Харин хоёр буудлын тоног төхөөрөмжүүд болон Т1-Т8 тулгуур багануудыг ирэх дөрөвдүгээр сард хүлээн авах юм. Мөн дүүжин замын кабинуудыг дөрөвдүгээр сард үйлдвэрлэж эхэлнэ гэдгийг албаныхан мэдээлсэн.
Тус чиглэлд дүүжин тээвэр үйлчилгээнд явж эхэлснээр оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд тус бүр 10 хүний багтаамжтай нийт 98 кабинтай. Яармаг, Арцатаас-Өнөр хороолол чиглэлд 22 км цагийн хурдтайгаар зорчигчдыг 11 минутад хүргэхээр төлөвлөөд байгаа.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс өгсөн мэдээллээр, Дүүжин тээврээр зорчих зах зээлийн үнийн тооцооллыг хийгээд үзэхэд 1500 төгрөг байна. Гэхдээ 2600 төгрөгөөр тарифыг тогтоож байж бизнесийн ашиг, алдагдлаа нөхөөд явах боломжтой. Одоогоор дүүжин тээврээр зорчих үнэ эцэслэгдээгүй. Улирал тутамд л бид ТЭЗҮ дээрээ анализ хийж, үнийн хэлбэлзлийг тооцоолж байгаа. Эцсийн дүндээ бол байж болох хамгийн хямд үнээр л иргэд зорчих боломжийг бүрдүүлнэ. Хамгийн гол нь иргэн бүр суух боломжтой, төлж чадах тарифыг л тогтооно гэсэн юм.
- Шугам II: Яармаг, Арцат-Өнөр хороолол
- Трассын урт: 4.2 км
- Буудал: 2
- Тээвэрлэх хурд: 22 км/цаг
- Зорчих хугацаа: Хоёр буудлын хооронд 11 минут
- Хүчин чадал: 2320 зорчигч,
- Багтаамж: 10 хүний багтаамжтай 98 кабинтай
- Тэсвэрлэх салхины дээд хурд: 70км/цаг
Дарга нар төсвийн мөнгийг үргүй зарсан болгонд хариуцлага хүлээлгэмээр бн,
Буулгасан андлалын хөшөө усаа зөөдөг оргилуур хорт аавдарын хөшөө, дүүжин тээвэр тоглоом, нураагдах болсон яармагын шинэ давхар гүүр, утаагүй түлш, ногоон атус, атусны карт уншигч атус баазын орлогын 50 хувийг ямарч зардал гаргаагүй байж Со гэж бгаа / ард нь тэр үеийн готын дарга бгаа/сул авах гэрээтэй, боржур, тоос сорогч цас шүүрдэгч тоглоомууд, бүх үргүй зардлыг нөхөн төлүүлж хуулийн хариуцлага тооцохгүй бол цацаад өрөнд оруулаад дууслаа