150 гаруй орны 8500 оюутан тамирчин Герман улсад чуулна

Турк улсын Анталия хотод Гуравдугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Жүдо бөхийн Өсвөрийн Европын нээлттэй цомын Аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв. Тус тэмцээнээс Монгол Улсын тамирчид хоёр хүрэл медаль хүртэж дөрвөн тамирчин шагналт байранд шалгарлаа.

Охидын 57 кг жинд өрсөлдсөн “Winner” клубийн тамирчин Машбатын Цэндбазар хүрэл медаль


Хөвгүүдийн 73 кг-ын жинд өрсөлдсөн “Мон-Алтиус Цагаанбаатар Академи”-ийн тамирчин Баяржавхлангийн Тэмүүлэн хүрэл медаль хүртсэн байна.
Харин Хэнтий аймгийн Б. Далайцэрэн 73 кг-ын жинд хүрэл медалийн төлөө өрсөлдөж шагналт тавдугаар байр, Б. Хулан 40 кг-д 7- р байр, П. Алтанцоож 55 кг-д 7-р байр, Б.Гэрэлт-Оч 73 кг-д 7-р байрт тус тус шалгарчээ.