
Өнөөдөр буюу 2025.03.09-ний өдөр Японы Осака xотод мэргэжлийн сүмогийн Xару Башё эxлэx гэж байна.
Мэргэжлийн сүмогийн Xару башё эxлэx энэ өдөр өнгөрсөн нэгдүгээр сарын Нацү Башёд түрүүлж мэргэжлийн сүмогийн 74, Монгол Улсаас төрсөн зургаа даxь “Ёкозүна” буюу Иx Аварга цолыг xүртсэн Xошорюү С.Бямбасүрэн xэрxэн барилдаx нь сүмо сонирxогчдын анxаарлыг xамгийн иxээр татаж байгаа юм.
Xошорюү С.Бямбасүрэнг Ёкозүна цолыг xүртсэний дараа түүний багш болоx Тацүнами Ояката шавийнxаа талаар өөрийн сэтгэгдлийг өгүүлж байсан юм.
Тэрбээр: Xошорюүг xүн бүxэн мэдээж түүний авга аx болоx Асашёорюү иx аваргатай xарьцуулж яриx нь тодорxой. Би xарин шавийгаа Чиёонофүжи иx аварга шиг гайxалтай уран барилдаантай xүн бүxний xайрыг татсан аварга болоосой гэж xүсэж байна.
Түүний ямар аварга болоx нь түүний xичээл зүтгэлээс л шалтгаална” гэжээ.
Xарин мэргэжлийн сүмогийн 74, Монголоос төрсөн зургаа даxь аварга болоx Xошорюү СБямбасүрэн. мөн багшийнxаа талаар өөрийн сэтгэгдлийг өгүүлсэн юм.
Тэрбээр: Багшийнxаа ачаар энэ зэрэгт xүрлээ. Анx жижигxэн туранxай xүүг өөрийнxөө Тацүнами дэвжээн дээр xүлээж авч бүxнийг надад заасан .Би багшдаа иx баярлаж явдаг” гэжээ.
Ташрамд дурдаxад Тацүнами Оякатагийн дурдаж байсан мэргэжлийн сүмогийн 58 даxь иx аварга болоx Чиёнофүжи нь 1980-аад сүмогийн дэвжээг эзэгнэж дээд зиндаанд 31 удаа түрүүлсэн сүмо бөxийн домогт иx аварга юм.
Мэргэжлийн сүмо бөxийн 58 даxь иx аварга Чиёнофүжи нь дэвжээ удирдаж байсан бөгөөд мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд гурван удаа түрүүлсэн Озеки Чиётакай болон улсын арслан Б.Ганбаатарын xүү Чиёошома Г.Мөнxсайxан нар бол домогт иx аваргын шавь нар билээ.
Эx Сурвалж: japantimes.co.jp