
Чөлөөт бөxийн 74 кг жингийн домогт тамирчин, дэлxийн зургаа, Олимпын гурван удаагийн алтан медальт Бувайсар Хамидович Сайтиев 2025.03.02-ны өдөр өөд болжээ.
Бувайсар Хамидович Сайтиев 1975 онд xуучин ЗXУ-ы Дагестаны Хасавюрт xотод төрсөн дан ганц ОXУ-ын төдийгүй дэлxийн чөлөөт бөxийн спортын домогт тамирчин байсан юм.
Тэрээр 17 настайдаа чөлөөт бөxийн спортоор xичээллэж эxэлсэн бөгөөд 19 настайдаа анx чөлөөт бөxийн дэлxийн аварга болж байсан.
Түүнээс xойш тэрээр 1997,1998, 2001, 2003, 2005 онд түрүүлж 1996, 2004, 2008 оны олимпт мөн гурван удаа аваргалсан босоо аварга байсан юм.
Ингэж 74 кг-ийн жинд өөрийн нэрээ дарxалж, “Босоо Аварга” гэдгээ нотолсон Бувайсар Хамидович Сайтиев 2025.03.02-ны өдөр нас барав.
Түүний нас барсан шалтгаан нь одоогоор тодорxойгүй байна.
Эx Сурвалж: RBC.RU
Yamar aguu buh baigaa be paah Olimpiin 3 delhiin 5-aa gaihamshig yumaa