Анxаар: Төвийн нутгаар цасан шуурга шуурч байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ төрөл тусгай замын автобус /BRT/ төслийг нэвтрүүлэхээр урьдчилсан зураг төслийн ажлыг гүйцэтгэж байна.
Уг төслийг иргэдэд ээлтэй байдлаар төлөвлөж, олон нийтийн уулзалт хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулах болон судалгааны ажил үргэлжилж байна. Судалгаа дуусаж, санхүүжилтийг бүрэн шийдсэний дараа ТЭЗҮ боловсруулж, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
Эдгээр ажлыг 2025 онд дуусгаад, 2026 оны гуравдугаар сард барилгын ажлыг эхлүүлэх юм.