
Английн нийслэл Лондон хотод европын томоохон улс орнуудын удирдагчдын чуулга уулзалт болж өнгөрсөн байна.
ОХУ-Украины дайны асуудлыг хэлэлцсэн уг чуулга уулзалтын дараа Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер ОХУ-Украины дайныг дуусгаж, Киевийг ОХУ-аас хамгаалах 4 зорилт бүхий төлөвлөгөөг танилцуулжээ.
Үүнд Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа таслахгүй байх, ОХУ-д үзүүлэх эдийн засгийн дарамтаа нэмэгдүүлэх, Украинд энхийг тогтоох гэрээ нь Украины тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангасан байх мөн Украины батлан хамгаалах салбарын чадавхийг нэмэгдүүлж, Украинд удаан хугацааны энхийг тогтоох гэрээг дэмжих зэрэг зорилтуудыг тусгажээ.
Тус чуулга уулзалтын үеэр Их Британи, Франц, Герман зэрэг 18 улс орны удирдагчид Украины дайныг дуусгаж, энхийг тогтоох нэгэн зорилго доор нэгдэж байгаагаа зарласан байна. Ерөнхий сайд Кир Стармер Киевт Оросын царцаагдсан хөрөнгөнөөс 2.2 тэрбум фунт стерлингийн зээлээс гадна 1.6 тэрбум фунт стерлингийн үнэ бүхий 5000 гаруй агаарын довтолгооноос хамгаалах пуужин нийлүүлэхээ мэдэгджээ.
Тэрээр, “Бид өнгөрсөнд хийсэн алдаанаасаа суралцах ёстой. Оросуудын ядах юмгүйгээр зөрчиж чадах сул гэрээг бид хүлээн зөвшөөрч болохгүй.
Ямар ч гэрээ аюулгүй байдлын баталгаатай байх ёстой. Европын холбоо ачааны хүндийг үүрэх ёстой.” гэжээ.
Кир Стармерийн хэлсэнээр Европын улс орнууд Ерөнхийлөгч Д. Трампын адил ОХУ-Украины дайныг аль болох хурдан дуусгахыг хүсэж байгаа ба ОХУ-Украины энхий гэрээ АНУ-ын дэмжлэгтэйгээр хийгдэх ёстой гэжээ.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Европын орнууд Украин улсыг ОХУ-ын эсрэг тэмцлээ үргэлжлүүлэхэд шаардлагатай зэр зэвсгээр нь таслахгүй байхад анхаарах хэрэгтэй гэжээ.
Уг чуулга уулзалтын дараа Украины Ерөнхийлөгч В. Зеленский Английн хаан Чарльзтай уулзсан ба сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа АНУ-тай байгалийн нөөцийн тухай гэрээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.
Ерөнхийлөгч В. Зеленскийн хувьд хэдхэн хоногийн өмнө Вашингтонтой Украины байгалийн нөөцийн тухай гэрээ хийхээр АНУ-д айлчилсан ч Цагаан ордонд болсон уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамптай маргалдсанаас болж талууд гэрээнд гарын үсгээ зураагүй билээ.
Эx Сурвалж: CNN.Com
Украйнд зэр зэвсэг сум, пуужингаа хангалттай нийлүүлээд суларсан байгаа Орос гахайнуудыг бүүр дуусгах хэрэгтэй шдээ, Европынхонд Оросоос өөр дайсан үгүй тиймээс өөрсдөдөө байгаа зэвсэгээрээ тултал нь туслах хэрэгтэй
Сайндаа биш газрын ховор элементүүдийг авхаар тохирчихсон чинь америкчууд дундуур орох гэхээр тэд сандарч улам өрөөнд оруулах гэж улайрч бна . Украйн ямар ч тохиолдолд дууссан бна . Одоо америкчууд оростой нийлж бгад европыг ч дуусгах биз .нато ингээд суларч тарах биз