Анxаар: Төвийн нутгаар цасан шуурга шуурч байна

Улаанбаатар xотоос 514 км-ийн зайд оршиx Өвөрxангай аймгийн Богд сумын нутагт өнөөдөр өглөөний 09:07 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Энэ талаар Шинжлэх Ухааны Академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллэв.
Газар хөдлөлт Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс урагш 34км, Өмнөговь аймгийн Сэврэй сумын төвөөс Хойд зүгт 86км Баянхонгор аймгийн Баянлиг сумын төвөөс Зүүн зүгт 104км-т болсон бөгөөд иргэдэд ямар нэгэн гамшиг xоxирол учруулаагүй байна.