Аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлэв

Монголын хөлбөмбөгчин Г.Ганбаяр Унгарын Пушкаш академиэс анхлан хилийн чанад дахь спортын гараагаа эхлүүлж байлаа. Тэрбээр өдгөө Словак улсын хөлбөмбөгийн дээд лигт тоглож буй.

Тус лигийн 21-р тойргийн шилдэг 11-т Г.Ганбаяр өөрийн үндсэн байрлал довтолгооны баруун жигүүрт шалгарчээ. Ингэснээр тэрбээр энэ улиралд 2 дахь удаагаа шилдэг 11-т шалгарч байна. Словакийн хөлбөмбөгийн дээд лигийн шигшмэл 12 клубын 300 гаруй хөлбөмбөгчдөөс авьяас, техник, ур чадвар, тоглолтоороо тодорч, үнэлэгдэж, дүгнүүлж байгаа нь энэ ажээ.

